Монгол уран бичлэг мянга гаруй жилийн түүхтэй юм. Уран бичлэгийн хос уянга гэдэг нь цагаан сараас өмнө айл болгон үүд хаалга, цонх, хашаа, унаа хөсгөн дээрээ шинэ жил, цагаан сардаа өлзий мөртэй золгож, айл хотроо тайван амгаланг, гэр орон нь энх тунх, энэ бие нь эрүүл чийрэг, ирээдүй бүхэн нь саруул сайхан, өөдрөг, хийморь сүлдтэй гэхчлэн ерөөлтэй билэгтэй хосолсон зүйр үгээр бэлэгшээсэн үгийг урлагаар бичиж наадаг уламжлалт ёс билээ.
Шинэ Барга баруун хошууны Хэрлэн дүүргийн танхимд “Өлзий билэгт цагаан сараа угтсан монгол уран бичлэгийн уралдааныг шалгаруулан шагнаж, иргэддээ хос уянга бэлэглэх” үйл ажиллагааг зохион байгуулав. Тус үйл ажиллагааг Шинэ Барга баруун хошууны Үндэстний хэрэг эрхлэх товчоо болон Утга урлагийн холбооноос санаачлан зохион байгуулж, Шинэ Барга баруун хошууны Уран бичлэгтний нийгэмлэг, Найман шарга соёл зуучийн хязгаарт компаниас хамтран зохион байгуулсан байна.
Уралдаанд 20 гаруй үндэстний соёл урлагаа хөгжүүлж, монгол уран бичлэгээ залгамжилж яваа уран бичээч оролцов. Уралдааны дүнд Баовлэй тэргүүн байр, Го Жиншань, Хуньжэнь дэд байранд, Шилингоо, Үүлинь, Динжүү гуравдугаар байранд шалгарсан байна. Уралдааны дараа уран бичээчид хос уянга бичиж иргэдэд бэлэглэв.
- Надад хэдэн хос уянга бичээд өгөх үү? Би хамаатандаа өгөх гэсэн юм. Энэ чинь худалдаж байгаа хос уяангаас илүү үнэтэй бэлэг болно гэж Шиүланин ярьж байлаа.
