Хятадын нийгмийн тогтвортой байдал, иргэдийн сэтгэл санааны амар амгаланг бий болгож чадах нэн чухал шалтгаан бол, үр тарианы хангалт гүйцэд байх явдал юм.

“Луут завины баяр”-ын үеэр өргөн уудам тарианы талбайд хөдөө аж ахуйн техникүүд давхиж, тариаланчид шаргуу ажиллаж, тариалангийн талбай их ачаалалтай байна. “Хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариаланчид” сайжирч, ерөнхий байдал идэвхтэй байна. Хятадын үр тарианы ургац жилээс жилд сайн ургацтай байж, үр тарианы нийт гарц олон жилийн турш 1.3 их наяд жинд (1жин=0.5кг) хүрч тогтворжиж, үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоод, гадаадын ээдрээтэй, өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг даван туулах, янз бүрийн эрсдэл, сорилтыг даван туулахад тууштай дэмжлэг үзүүлж ирсэн юм. Энэ жилийн хаврын хагалгааны ажилд зарим нэг таагүй хүчин зүйл нөлөөлсөн ч эл орон нутаг газар тариалангийн цагийг хоцрохгүй, хаврын бэлтгэл ажил, тариалангийн ажлыг эмх цэгцтэй хийж, хаврын газар тариалангийн үйлдвэрлэл сайн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжөөний нэг, хоёрдугаар зэргийн суулгацын эзлэх хувь 87.9 хувьтай байгаа мөртөө өсөлтийн хурд нь ердийн жилүүдийнхтэй үндсэндээ ижил байна. Энэ жилийн хаврын үр тарианы тариалалтын талбай 940 орчим сая мү /1га=15мү/ байгаа нь өмнөх оныхоос бага зэрэг нэмэгдэж, төрөл бүрийн тариалалтын явц өмнөх оныхоос бага зэрэг хурдацтай явагдаж байна. Энэ цаг үед “Хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариаланчид”-ын үйлдвэрлэлийг сайн хийж, зуншлага хураалт болон тариалалтын ажлыг сайн хийх, жилийн турш үр тариа сайн хураах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай хичээн ажиллах шаардлагатай байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ "Анхан шатны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаажуулах нь стратегийн чухал асуудал юм. Хятадын ард түмний будааны аяга үргэлж өөрийн гартаа бат бөх байх ёстой бөгөөд будааны аяга голчлон Хятад үр тариагаар дүүрдэг" гэжээ.
Өнөөгийн байдлаар цар тахлын нөлөөнд Хятадын эдийн засгийн хөгжлийн орчны ээдрээ, ширүүн, тодорхойгүй байдал нэмэгдэж, дэлхийн хүнсний аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тодорхойгүй байдал, эрсдэл нэмэгдсээр байна. Энэ нөхцөлд хүнсний аюулгүй байдлын ерөнхий ач холбогдол улам бүр нэмэгдэж байгаа.
Хүнсний асуудлаа олон улсын зах зээлд найдах боломжгүй гэдгээ ухамсарлаж, хүнсний аюулгүй байдлын талаарх санаачилгыг гартаа хатуу атгах ёстой. "Хятадыг хэн тэжээх вэ? Хятад улс бие дааж, өөрийгөө дэмжих хэрэгтэй!", "Бид урьдчилан төлөвлөж, хүнсний аюулгүй байдлын хэлхээг үргэлж чангатгаж, хувиа хичээсэн, дотооддоо түшиглэсэн, үйлдвэрлэлийн хүчин чадлыг баталгаажуулж, импортыг дунд зэрэг байлгах, Шинжлэх ухаан, технологийн дэмжлэгтэй". Хятад улс нийгмийн тогтвортой байдал, хүмүүсийн сэтгэл санааны амар амгаланг бий болгож чадах маш чухал шалтгаан бол бидний гарт ам будааны хангалт гүйцэд байж, зүрх сэтгэлдээ сандрахгүй байх явдал гэдгийг өнгөрсөн практик нотолж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хүнсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг хангах нь гол асуудал юм. “Үр тариа нь ургах газраас хамаардаг бол үр тарианы бүтээмж нь технологийн хөгжлөөс хамаардаг” стратегийг хэрэгжүүлж, 1.8 тэрбум мү/1га=15мү/ тарианы талбайн улаан шугамыг хэвээр үлдээж, хөдөө аж ахуйн гол технологийн судалгааг түргэтгэж, үрийн аж үйлдвэрт сайн эргэлт хийж, бид үндэсний хүнсний аюулгүй байдлын батлан хамгаалах шугамыг улам бат бөх болгон, том улсын үр тарианы агуулахын суурийг бататгах нь гарцаагүй.
