solongonews
Соёл иргэншлийн төв газраас сайн дурын үйл ажиллагаа явуулж байна
2023-01-01 16:36
Соёл иргэншлийн төв газраас шинэ шинийн баяр ба хаврын баярыг тохиолдуулан иргэншлийн үйлсэд сайн дурын үйл ажиллагаа явуулж байна.

  Саяхан, Соёлын төв газраас "2023 оны шинэ шинийн баяр ба хаврын баярыг тохиолдуулан иргэншлийн сайн дурын үйл ажиллагаа явуулах тухай мэдэгдэл" гаргаж, бүх орон нутагт "халамж илгээх сайн дурын алба, шинэ хэв маягийг бий болгох соёл иргэншлийн үйл ажиллагаа" гэх сэдвийн хүрээнд, шинэ эриний соёл иргэншлийн практикт идэвхтэй оролцож, сайн дурын үйлс ба халамжийн үйлсийг өргөн хүрээнд явуулж, ард түмний оюун санаа, соёлын амьдралыг баяжуулан, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлж, хайр халамжийн үйлчилгээгээр хүмүүсийн сэтгэлийг дулаацуулна.

  Мэдэгдэлд онцолсноор Бүх орон нутаг шинэ эрин үед соёлжсон дадлагын төвүүд (байгууллага, станцууд)-д тулгуурлан "Намын дуу хоолойг айл бүрд" сэдэвт соёлжсон дадлага сургуулилтыг өргөн хүрээнд явуулж, анхан шатны лекц, ард түмэнд соёлын ашиг тус хүртээх, уншиж сурах, үзэсгэлэн, уралдаан тэмцээн болон бусад алдартай дамжуулагчийг ашиглан, Намын ХХ их хурлын үзэл санааг ард түмний сэтгэл зүрхэнд нэвт шингээж, үндэс суурьтай болгон, ард түмний итгэл, тууштай байдлыг бататгаж, намын ачийг үнэлэн, намын үгийг сонсож, намаа дагахад чиглүүлнэ. Цар тахлын нөхцөл байдлын шинэ өөрчлөлтийн дагуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх сайн дурын үйлчилгээний арга хэмжээг оновчтой болгож, яаралтай шаардлагатай эм тариа, эмчид үзүүлэх, сэтгэл зүйн тав тух, эд материалын хангамж, яаралтай шийдвэрлэх зэрэг үйлчилгээг ханган,эх оронч эрүүл мэндийн аяныг зорилтот түвшинд явуулан, олон нийтийг эрүүл ахуйн зөв дадал хэвшилд төлөвшүүлж, соёлтой, эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлнэ. Баяр наадмын төрөл бүрийн соёлын арга хэмжээ, ардын болон жил бүрийн уламжлалт зан үйлийг зохион байгуулж, театр урлагийн тоглолт, шинжлэх ухааны олон нийтийн боловсрол, эрүүл мэндийн зөвлөгөө, эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, бие бялдрын чийрэгжилт, соёлын өв ба соёлын өвийг хамгаалах зэрэг үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байж, олон түмний оюун санаа, соёлын хэрэгцээг ханган, Хятадын уламжлалт соёл, социалист үндсэн үнэт зүйлсийг урагшлуулна. Аюулгүй, эв найрамдалтай нийгмийг цогцлоон байгуулах үйлсэд сайн дурынхныг зохион байгуулж, аюулгүй үйлдвэрлэлд тус дөхөм үзүүлэн, ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангаж, түмэн олноо эсэн мэнд, амар амгалан, аз жаргалтай байлгах хэрэгтэй. Бид ёс заншлаа үргэлжлүүлэн өөрчилж, ажилсаг, хэмнэлттэй байхыг сурталчлан, соёлтой тээвэр, соёлтой аялал жуулчлал, кино үзэх (жүжиглэх), ногоон, нүүрстөрөгч багатай, экологи, байгаль орчныг хамгаалахыг сурталчилж, шинжлэх ухаан, соёл иргэншлийн нийгмийн шинэ чиг хандлагыг төлөвшүүлэх ёстой.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл