Авга хошуу сүүлийн жилүүдэд Шилийнголын хонины махны нэрт тэмдгийн том тавцанг түшиглэн бохирдолгүй малын ашиг шимийн бүтээгдэхүүнийг боловсруулан гадагш гаргах суурин газрын бүтээн байгуулалтыг чангатгахын хамт малчид болон аж ахуйн ашиг тусын холбоот тогтолцоог идэвхтэй дэлгэрүүлж байна.
2014 оноос эхлэн хонины махны аж үйлдвэрлэлийн хэлхээг нэхэмжлэх системийн байгуулалтын ажлыг туршилтаар хэрэгжүүлснээс хойш шинэ хэлбэрийн эзэмшлийн системийн нөлөөг сайн харуулахаар 2017 оноос нэхэмжлэх системд оруулсан махны хонины захиалга тогтоох ажлыг Авга хошууны Урианхан хонины үйлдвэрлэлийн нийгэмлэгт даатган гүйцэтгүүлэв. Тус нийгэмлэг сум суурин болон холбогдох салбартай хамтран мэдээ мэдээллийг бүртгэх, ээмэг тарааж зүүлгэх ажлыг хариуцаж, мэдэгдэм үр ашиг олсноор барахгүй хошууны 600 малчин өрх Урианхан хонины нийгэмлэгээр дамжин “Аж ахуй + хоршоо (нийгэмлэг) + малчин өрх”-ийн холбооны хэв загварыг түшиглэн Эрдэнэ компанид нэхэмжлэх системийн ээмэгтэй хургыг 2018 онд 160 мянга, 2019 онд 110 мянгыг худалдсан байна.
Орон нутагт суурьшсан толгойлогч аж ахуйтай хамтран малчид жил ирэх тутам ашиг хүртэх боломж нь хаяа тэлэх болсныг Урианхан хонины үйлдвэрлэлийн нийгэмлэгийн үйл ажиллагаа гэрчилж байна. Тус нийгэмлэгийн дарга Эрдэнэчулууны танилцуулснаар малчид өнгөрсөн хоёр жилд нийгэмлэгээр дамжин Эрдэнэ компанид нийт 270 мянган хурга худалдаж, хурга бүрийг завсрын наймаачны авдаг үнээс 20 юаниар үнэтэй худалдсанаар 5.4 сая юанийн ашиг орлого олсон байв.
2018 онд нийгэмлэгээр дамжин Эрдэнэ компанид худалдсан нэхэмжлэх системийн ээмэгтэй 100 мянган хурганд 1.5 сая юанийн (Хурга бүрд 15 юань) Засгийн газрын нөхвөр олгожээ. 2019 онд Эрдэнэ компани нийгэмлэгээр дамжин худалдсан хурга бүрд 4 юанийн тээврийн нөхвөр олгосноор 110 мянган хурганаас 440 мянган юанийн ашиг орлого олсон байлаа. Тэрчлэн нийгэмлэгийн талаас малчдын хураг тээх, хөлдөөх агуулахад оруулан нядлуулах, данс тооцоог нь хариуцан хийж өгөх зэрэг үйлчилгээний ажлыг сайн хийж, малчид болон аж ахуйн хоорондох гүүр холбоосын үүргээ бүрэн гүйцэд харуулснаар малчид булан толгойлогч аж ахуйн хоорондох итгэлцэл улам бүр зузаарч, малчдын толгойлогч аж ахуйтай хамтрах идэвх нь улам бүр нэмэгджээ.
Авга хошууны Урианхан хонины үйлдвэрлэлийн нийгэмлэгийн дарга Эрдэнэчулуу бол Хонгоргол суурингийн Ганганшил багийн малчин юм. Тэрээр 2017 онд тус нийгэмлэгийг байгуулж, одоо 400 шахам гишүүн өрхтэй болж өргөжин хөгжсөн байдаг. Эрдэнэчулуу: - Толгойлогч аж ахуй манай орон нутагт суурьшсаны ач тусыг бид хүртэж байна. Манай нийгэмлэг малчдаа уриалан Эрдэнэ компанитай хэдэн жил хамтран ажиллаж, нийгэмлэг, аж ахуй, малчдын хоорондох ойлголцол улам бүр сайжирсан. Малчид олуулаа хамтарвал илүү их ашиг хүртэх боломжтой гэдгийг ойлгож байна. Тиймээс бид бүхэн хүчээ нэгтгэж чадвал том аж ахуйтай хамтран ажиллахад амархан болно гэлээ.
Итгэл үнэмшил бол үйлс хөгжлийн бат тулгуур юм. 2019 оны намар Эрдэнэ компани орон нутгийн итгэлтэй хамтрагч болох Урианхан хонины үйлдвэрлэлийн нийгэмлэгээр дамжин малчдаас хурга зээлж авахаар болж, өртөглөн бодвол 30 сая юань болов. Үүнд малчид Эрдэнэ компанид хургаа зээлүүлсэн бол Эрдэнэ компани ч малчдын итгэлийг алдахгүйн тулд жилийн сүүл болоход мөнгийг нь олгодог байлаа.
Авга хошууны малчид орон нутгийн толгойлогч аж ахуйтай хамтран орлогоо нэмэгдүүлсэн бодит жишээ бол мал аж ахуйн чанартай хөгжлийг биелүүлэхэд зах зээлийн жам ёсыг дагаж, өөрийн давуу талаа харуулах шинэ арга сүвэгчлэл хийж, шинэ арга зам хайх хэрэгтэй гэдгийг тодорхой харуулж байна. Мэдээ мэдээлэл хөгжиж, аж ахуй даяаршсан цаг үед том зах зээлд хандаж хөгжлийг эрэлхийлбэл оршин тогтнож, хүчирхэгжин өргөжих замтай болно. Үүнийг биелүүлэхэд малчдын хамтын ажиллагаа, нийгэмчилсэн үйлчилгээ, орон нутгийн толгойлогч аж ахуйн хүчирхэг байдал, мал аж ахуйн өрх болон ашиг тусын холбоот тогтоц зэрэг чухал хүчин зүйлийг анхаарч зах зээлийн өрсөлдөөний дунд өөрийн орон зайгаа олох нь тун чухал юм.
