solongonews
Өдөр тутам нарны хамгаалалттай тос түрхэж байгаарай
2020-05-15 16:30
Арьсны хөгшрөлт хамгийн түрүүнд нарны хэт ягаан туяаны нөлөөллөөс болж илүү хурдан явагддаг

Арьсны хөгшрөлт хамгийн түрүүнд нарны хэт ягаан туяаны нөлөөллөөс болж илүү хурдан явагддаг.  Арьсаа хүүхэд байхаас эхлэн нарны хэт ягаан туяанаас хамгаалсан тохиолдолд арьсны хөгшрөлт 80 хувиар бага явагддаг гэнэ. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар, нарны хэт ягаан туяа арьсанд нөлөөлдөггүй байсан бол 60 нас хүртэл арьс хөгшрөхгүй байх боломжтой гэжээ.

Тогтмол наранд байдаг хүмүүсийн хувьд коллагены түвшин буурч, арьс торгомсог байх чадвараа алдсанаар үрчлээ үүсдэг. 

Нарны хэт ягаан туяанаас болж бие организм дахь чөлйөөт радикалуудын тоо нэмэгддэг бөгөөд энэ нь арьсыг хөгшрүүлдэг юм. Чөлөөт радикалууд нь коллагены мяндсуудыг устгаж, ДНХ руу довтолдог байна. Ингээд үрчлээ үүсэж, нүүрний нүх сүв томрон, толбо үүсэж, нүдний доор уутанцар үүсэх нөхцөл бүрддэг гэнэ. Тиймээс наранд хэтрүүлэн биеэ шарах хэрэггүйгээс гадна өдөр тутам нарны хамгаалалттай тос түрхэж байгаарай.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : solongonews
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл