Хятад үндэстний цөөнхийн төлөөлөгчид 09-р сарын 22-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 48-р чуулганд оролцож, өөрсдийнхөө түүхтэй уялдуулж, Шиньжяны ядуурлыг бууруулах хийгээд хөдөлмөр эрхлэлтийн баталгааг танилцуулав.
Кизилсугийн киргиз өөртөө засах жөү дэх тажик үндэстний төлөөлөгч Керман:
- Миний төрөлх нутаг байгалийн эрс тэс уур амьсгалтай, дэд бүтэц муутай байсан. Орон нутгийн засаг захиргаа нүүлгэн шилжүүлэх ерөнхий бодлого хэрэгжүүлж, тосгоны иргэдийг гэрэл гэгээтэй, саруул уужим давхар байшинд амьдруулж, крантны ус, Байгалийн хий, интернет хэрэглэж, үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж болон боловсрол эзэмших болсон юм. Түүнчлэн засгийн газраас тариаланчид, малчдад хүнсний ногооны үнэгүй хүлэмж хангах, худалдаачдын түрээсийг хөнгөлөх, чөлөөлөх гэх зэрэг төрөл бүрийн үйлдвэрлэл ашиглалтын туслалцаа үзүүлж, одоо өрх бүр тогтвортой орлоготой болж, хүн бүрийн амьдрал өдөр ирэх тусам сайжирч байна гэж хэллээ.
Аксу бүсийн Уйгур үндэстний төлөөлөгч Турсон:
- Би оюутны хотхонд элсүүлэх замаар сайн ажилд орсон, компани надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, надад зориулан "нийгмийн таван даатгал, нэг орон сууцны сан" төлж, бас үйлдвэрлэлийн аюулгүй байдал болон технологийн талаар тусгай сургалтад хамруулсан байна. Тус компани нь миний амрах цаг, шашин шүтэх эрх чөлөөг бүрэн баталгаажуулж, орон сууцны маш сайн нөхцөл хангаж өгсөн юм гэж ярьлаа.
