Хятад улс Ирантай археологи зэрэг салбарт хамтран ажиллана
2021-05-24 10:25
Хятадын Соёлын өвийн үндэсний товчоо 22-ны өдөр Ираны холбогдох албан байгууллагатай “Азийн соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаа”-г хамтдаа хэрэгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ.
Энэхүү хамтарсан мэдэгдлийн дагуу хоёр тал “Азийн соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаа”-ны хүрээнд хамтарсан археологи, соёлын өвийг хамгаалах, нөхөн сэргээх ажил, дэлхийн өв, музейн үзэсгэлэн, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар худалдаалахыг хориглох, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр ажил хэрэгч хамтын ажиллагаа явуулах болно.
Соёл, аялал жуулчлалын дэд сайд, Соёлын өвийн үндэсний товчооны дарга Ли Чюнь хэлэхдээ:
- Энэхүү хамтарсан мэдэгдэл нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хоёр орны соёлын өвийн байгууллагуудын хоёр талаараа гарын үсэг зурсан анхны баримт бичиг болж, хоёр улсын соёлын өвийн хамтын ажиллагаа шинэ үе шатанд гарсны бэлгэ тэмдэг болжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
