Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага 12-р сарын 01-нд дэлхийн эдийн засгийн тухай шинэ төсөөллөө нийтэлж, энэ онд дэлхийн эдийн засаг өмнөх төсөөллөөс арай сайн байгаа бол ирэх жил бараг 4.2 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Үр ашигтай арга хэмжээ авч, олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахыг улс орнуудад уриалж байна гэжээ.
12-р сарын 01-нд тус байгууллага Парис дахь төв байрандаа хэвлэлийн бага хурал хийж, тайлан нийтэлжээ. Тус байгууллагын нарийн бичгийн дарга Ангел Гуррия “Цар тахал дэгдсэний дараа бид анх удаа эдийн засгаа сэргээх хүсэл найдвар ажиглагдаж байна. Вакцины тухай сайн мэдээнүүд нь хүмүүст итгэл төрүүлж, төөрөгдлийг багасгаж байна. Гэвч мөн л их олон хүндрэл оршсоор байгаа” гэжээ.
Тус байгууллагын төсөөллөөр 2020 онд дэлхийн эдийн засаг 4.2 хувиар хумигдах нь өнгөрсөн 09-р сарын төсөөллөөс 0.3 хувиар нэмэгдсэн бөгөөд үүнээс Америкийн эдийн засаг 3.7 хувиар, евро бүсийн эдийн засаг 7.5 хувиар, Их 20-ийн бүлгийн эдийн засаг 3.8 хувиар буурах бол Хятад улс 2020 онд эдийн засгийн эерэг өсөлтийг биелүүлсэн дэлхийн эдийн засгийн цорын ганц орон болох болно гэжээ. Гэвч дэлийн эдийн засгийн өсөлтийн хурд ирэх жил 4.2 хувьд хүрч, Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурд бүр ч 8 хувьд хүрэх төлөвтэй байна гэжээ.
