Хятадын интернэтийн судалгааны хүрээлэнгээс 2022 оны дэлхийн интернэтийн бага хурлын Үжэний дээд хэмжээний уулзалтад зориулан “Хятадын интернэт хөгжлийн тайлан-2022” болон “Дэлхийн интернэт хөгжлийн тайлан-2022” зэрэг хөх номыг 11-р сарын 09-нд нийтэлжээ.
2017 оноос хойш "Хөх ном" нь дэлхийн хэмжээнд зургаан жил дараалан хэвлэгдэж байгаа бөгөөд Дэлхийн интернэтийн бага хурлын чухал бүрэлдэхүүн хэсэг болсоор ирсэн юм. Хөх ном нь дээрх байгууллагаас гадаад дотоодын интернэтийн салбарын судалгааны сан, судалгааны байгууллагуудтай хамтран эмхэтгэн бүтээсэн судалгааны чухал үр дүн ажээ. Уг номд интернэт хөгжлийн шинэ ахиц дэвшил, шинэ амжилт, чиг хандлагыг тусган харуулсан байна.
