МАН-ын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд баярын цахилгаандаа, өнгөрсөн таван жилд ХКН-ын XVIII их хурлын дэвшүүлсэн төрөл бүрийн агуу хөтөлбөр урагштай хэрэгжиж,олон улс дахь Хятадын нэр нөлөө өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, Хятадын ард түмний амьдралын түвшин илэрхий дээшилжээ.
МАН, ХКН-тай найрамдалт харилцаатай юм. ХКН-ын гаргасан аугаа амжилтад чин сэтгэлийн баяр хүргэж, их хурал амжилттай болохыг хүсэн ерөөе гэжээ.
Мөн Оросын Нэгдмэл Орос намын дээд зөвлөлийн дарга Грозлов баярын цахилгаандаа, ХКН бол Хятадын хөгжлийн түлхэц хүч юм. Тус намын удирдлага дор Хятад улс ирээдүйд улам их хөгжиж, Хятадын ард түмний амьдрал илүү сайжрах болно. ХКН-ын XIX их хурал баялаг үр дүнд хүрч, БНХАУ энх амгалан хөгжин цэцэглэх болтугай гэжээ.
Казахстаны “Эх орны гэгээ”ардын ардчилсан намын дарга, ерөнхийлөгч Нурсултан Назарбаев баярын цахилгаан ирүүлж, ХКН ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хүчтэй удирдлага дор 100 жилийнхээ ойн үеэр тэмцлийн зорилтоо урагштай биелүүлэхийг хүсэн ерөөж, найрсаг Хятад орны хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөжээ.
Мөн ХКН Хятадын удирдах хүч болсны хувьд үргэлжлүүлэн үндэсний эдийн засгаа хөгжүүлэн, нийгэм нийтээр цэцэглүүлж, ард түмнээ аз жаргалтай амьдруулахын тулд илүү их хувь нэмэр оруулах нь дамжиггүй гэжээ.
Италийн Ардчилсан намын үндэсний нарийн бичгийн дарга, ерөнхий сайд асан Maтё Рэнзи, ХКН-ын бодлого шийдвэр Хятадын ард түмэнд маш чухалаар барахгүй, олон улсын нийгэм нийтэд хангалттай үр нөлөө үзүүлнэ.
Өнөөдрийн Хятад улс нь дэлхийн нийтийн гол тавцан болж, ХКН-ын XIX их хурал Хятадын ирээдүйн хөгжилд илүү их шинэ хөдөлгөх хүч нэмнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Японы Комейто намын дарга Ямакүчи Ман баярын цахилгаандаа, ХКН-ын XVIII их хурлаас хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хүчтэй удирдлагаар Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилтоо буурь суурьтай ахиулж, олон улсын хамтын нийгэмлэгт хариуцлагатай их гүрний үүрэг гүйцэтгэж ирлээ.
Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “нэг бүс нэг зам” санаачилга дэлхий дахинд хөгжлийн мөрөөдөл авчирч, олон орны дэмжлэг найдварыг төрүүлсэн юм гэжээ.
Болгар улсын ерөнхий сайд Бойко Борисов баярын цахилгаандаа, Ши Жиньпиний дурдсан “Нэг бүс нэг зам” санаачилга нь Хятад Европын харилцан ашигтай харилцааг гүнзгийрүүлж, ялангуяа Төв, Зүүн Европын орнуудын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахад болон дэд бүтцийн холболтод илүү ашигтай.
Хятадын тогтоосон ирээдүйн хөгжлийн стратеги, зах зээлийн эдийн засгийг сайжруулахын зэрэгцээ Хятадын гадаад харилцааны баримтлах зарчим болон зорилт нь Хятад, Төв, Зүүн Европын орнуудын харилцааг үргэлжлэн ахиулна гэжээ.
