Одоогийн байдлаар Хятад улсын “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал сайжирч, үйлдвэрлэл болон хүмүүсийн амьдрал хэвийн байдалдаа орж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, үйлдвэрлэлээ цэгцтэй эхлүүлэхийн тулд олон шинэ хэрэглээ, шинэ хангамж, шинэ бизнес, шинэ загварууд дараалан гарч ирж, эдийн засгийн шинэ эрч хүчийг хүчирхэг болгож, халдварыг даван туулсан тэр цагт Хятадын эдийн засгийн шинэ эрч хүч улам хүчтэй болно.
Аж ахуйн нэгжүүд шинээр гарч ирж буй талбаруудад чиглэж байна
Халдвар үүссэний дараа шинэ технологи, шинэ бизнес, шинэ загварууд нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эдийн засгийн хувьд цочролыг эсэргүүцэхэд эерэг үүрэг гүйцэтгэсэн байна. Эдгээр нь Хятад улсын эдийн засгийн өсөлтийн шинэ эрч хүчийг бодитоор тусгаж байгаа юм.
Бээжингийн мал аж ахуйн нэгж ажлаа эхлүүлснээс хойш ажилтнуудыг хариуцах үхэр хашаалж тэжээх зэрэг бүх чиглэлд хүч тавьж үр ашигтай, аюулгүй, ухаалаг үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна. Энэхүү мал аж ахуйн нэгж Жин Дүн групптэй хамтарч, малын хашаанд 24 цагийн ухаалаг хяналтын тоног төхөөрөмж байрлуулав. Үхрийн хашааны ажилтнуудын хашааны орчныг хянах, ухаалгаар үхрийн тэжээл хуваах ба тэжээлийн хаягдлыг гадагшлуулах ажлыг хялбарчилсан байна.
- Хүний хүч болон ухаалаг алгоритмыг хамтатгаж, автоматаар үхрийн биеийн байдлыг мэдэж болно. Жишээлбэл, үхрийн хашааны сувагт гүн мэдрэгч, камер зэрэг ухаалаг төхөөрөмж байрлуулснаар сувгаар өнгөрч буй сүүний үхрийг дүрсээр нь загварчлан 3D цэгийн шинжилгээ зэрэг технологи мэргэжлээр үхрийн биеийн төлөв байдлын оноог гаргаж, уламжлалт хөдөлмөрийг хялбарчилж чадсан байна гэж Жин Дүнгийн мэргэжлийн ажилтан хэлж байна.
Халдвараас сэргийлэх ба хянаж байгаа хугацаанд их хэмжээний хэрэглээний бүтээгдэхүүн шаардагдаж, зарим аж ахуйн нэгжүүд “Хог хаягдлыг эрдэнэс болгон хувиргах” бизнесийн боломж олсон байна. Сүүлийн өдрүүдэд тогтвортой амьдралын хэв маягийг бий болгохын тулд дахин сэргээх эд зүйлсийн нөөцийг нэгтгэж, 100 хувийн дахин боловсруулсан полиэстерийн шилэнгийн стандартад нийцсэн материалаар их хэмжээний эмнэлгийн хэрэглээний бус хамгаалалтын хувцас үйлдвэрлэв. Үйлдвэрийн тооцоолсноор хамгаалалтын нэг ширхэг хувцас бүрт 26 хаягдал ундааны савны дахин боловсруулалтын материал хэрэглэх болно.
Дахин боловсруулалтын брэндийн үүсгэн байгуулагч буюу ерөнхий менежер Лю Шюэсун:
- Хуванцар савыг дахин боловсруулсан бүтээгдэхүүн болгох нь шинэ хуванцар материалын үйлдвэрлэл болон хэрэглээг багасгаж чадна. Бас далай, хөрсөнд булагдаж байгаа хуванцар хаягдлыг арилгаж чадна. Хуванцар савыг шалгаж ангилах, ялгах, бутлах, цэвэрлэх, полиэстрээр зүсэх зэрэг 12 мэргэжлийн журмаар боловсруулсны дараа эцсийн бүтээгдэхүүн нь ижил төрлийн полиэстер даавууны бүтээгдэхүүнээс ялгаагүй болох юм.
Төрийн бодлогын дагуу бүх талаар дэмжинэ
Шинээр хөгжиж байгаа стратеги үйлдвэрлэлийн нэмүү өртөг нь тогтвортой томоохон аж үйлдвэрлэлийн нэмэгдэл өртгийн хэмжээнээс 2.7 хувиар илүү хурдтай хөгжиж байна. Шинээр хөгжиж байгаа стратеги үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого нь 12.7 хувь болно. Үйлчилгээний роботын үйлдвэрлэл 38.9 хувиар өсөж байна. Бодит хэрэглээний эд зүйлсийн сүлжээний борлуулалт өнгөрсөн оноос 19.5 хувиар өсөж, нийгмийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалт нийт 20.7 хувийг эзэлж байна. Саяхан гарсан "2019 оны үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистик мэдээлэл"-д Хятад улсын эдийн засгийн шинэ эрч хүчний тухай мэдээ хүмүүсийн анхаарлыг их татсан байна.
Нэг талаар халдварыг эсэргүүцэж, нөгөө талаар хөгжлийг батална. Холбогдох салбаруудаас шинэ генетик энерги төлөвшүүлэхийг дэмжиж байна.
Мэдээлэл технологийн яам гол аж үйлдвэрийн тал дээр 5G-гийн гол технологийн судалгаа, хөгжүүлэлтийг хурдасгаж, 5G технологийн хэрэглээний хувилбаруудыг өргөн хэрэглэх ба 5G-гээр суурилсан эдийн засгийг хөгжүүлж, бас 5G терминалын тоног төхөөрөмж болон бусад үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг шинэ шатанд хүргэхийг дэмжиж байна. Шууд санхүүжилтийн тал дээр Үнэт цаасны зохицуулах хороо нь бизнес эрхлэх хөрөнгө оруулалтын сангийн урвуу холболтын бодлогыг цаг тухайд нь шинэчлэн сайжруулж, бизнес эрхлэх хөрөнгө оруулалтын сангийн гарцыг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийг дэмжих хөшүүргийн эх үүсвэрийг сайжруулахын тулд "Хөрөнгө оруулах-гарах-дахин хөрөнгө оруулах" хүрээг нээсэн байна. Татвар хураамжийг бууруулах тал дээр Санхүү, татварын албанаас ачааллыг бууруулах бодлого тогтоож, өргөн олон жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдэд хүнд хүчрийг даван туулахад дэмжлэг болно.
Тяньжинь хотын эдийн засгийн их сургуулийн профессор Цун Чи сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа:
- Одоогийн байдалд холбогдох салбаруудаас аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр зорилтот арга хэмжээг танилцуулж байна. Дараагийн чиглэл нь энэхүү арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх ба "Нэг аж ахуй, нэг бодлого"-д хүрэхийн тулд өргөн олон аж ахуйн нэгжүүдийг хямралаас гаргаж, аж үйлдвэрийг шинэчлэхэд хэрэглэх үйлчилгээ ба бүтээгдэхүүнээр хангаж, Хятадын эдийн засгийн шинэ эрч хүчийг нэмэгдүүлэхийн төлөө хичээх болно.
Хятад улс зах зээлийнхээ ирээдүйд итгэлтэй
03-р сарын 10-нд Хэйнивелл (Honeywell) JetWave хиймэл дагуулын харилцаа холбооны технологи Хятад улсад системийн туршилтыг амжилттай бүтээснийг мэдэгдэв. Энэхүү мэргэжлийг ашиглаж, нисэх онгоцны зорчигчид 10,000 метрийн өндрөөс Wi-Fi хэрэглэх болно. Бас JetWave нь өнгөрсөн оны экспод бүх салбаруудын анхаарлыг ихэд татсан байна. Бид энэ мэргэжлийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх ажлыг түргэсгэж, улмаар Хятадын агаарын тээврийн компаниудад өндөр хурдны хиймэл дагуулын харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхийг найдаж байна гэж Honeywell Connected Aviation компаний Ази, Номхон далайн орнуудын захирал Жя Жижюнь хэллээ.
Японы Panasonic-ийн Хятад Зүүн хойд Азийн цахилгаан ХК-ний Ерөнхийлөгч Такахиро Хонма:
- Хятадын нээлттэй бизнесийн орчин ба Хятад хэрэглэгчдийн эрэлт Хятадын зах зээлийг үргэлжлүүлэн хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Ирээдүйд Хятад улс эрүүл амьдрах орчин болон чанартай амьдралд анхаарлаа хандуулж байх нь Хятад дахь Panasonic-ийн "Эрүүл мэнд, тэтгэвэрт гарах", "Шинэ хүнсний хангамж"-аар гол болгосон бизнесийн стратегид нийцэж байна гэж хэлсэн байна.
- Дотоод байдлаас харахад халдварын байдал нь 5G, робот техник, онлайн үйлчилгээ зэргийг хурдацтай хөгжих орчноор хангаж өгсөн байна. Гаднах байдлаас нь харахад дэлхий нийтийн халдвараас сэргийлэхийн хэрэгцээ Хятад улсын эдийн засгийн олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хөдөлмөрийн хуваагдал дахь байр суурийг улам сайн тодотгож өгсөн байна.
- Ирээдүйд Хятад улс 5G зэрэг мэдээллийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, эдийн засгийн өсөлтийн шинэ цэгүүдийг эрч хүчтэй хөгжүүлж, бодит эдийн засагт найдан, дэмжих нь зүйтэй юм гэж Цун Чи бас хэлсэн байна.
Халдварт өвчинтэй холбоотой үүссэн нөхцөл байдал дууссаны дараа Хятад улс өргөн хүрээнд шинэчлэл хийж, нөөцийн хуваарилалтын үр ашгийг дээшлүүлэн, эдийн засгийн өсөлтийн нормыг нэмэгдүүлнэ гэж мэргэжилтнүүд төсөөлж байгаа юм.
