Ширүүн маргаанаас зайлсхий
2015-12-28 18:21
Хосууд, найз нөхөд, хамт олон гэх олон төрлийн харилцаанд маргаан гарна. Ийм үед хүмүүс маргааныг хурцатгаж хайртай хүмүүсээ өөрсдөөсөө холдуулж байдаг. Маргаанд хүртэл хэм хэмжээ, зогсох цэг гэж бий. Маргааныг бүү хурцатга.

1. Байдлыг бүү хурцатга. Хэлэх үгээ сайн бодоорой бүсгүй минь. Уурласан, сэтгэл зовсон үедээ дараах үгийг бүү ашигла. “Чи дандаа.....” “Би хэзээ ч...........” гэдэг үгээр эхэлсэн бол хэлэх үгээ бодоорой. Эрэгтэй хүмүүс их эмзэг байдаг бөгөөд хүндээр тусгаж авдаг. Иймээс энэ үгээс зайлсхий.
2. Нэрээр нь дуудах. Ширүүн маргаж байх үед түүнийг нэрээр нь дуудаарай. “Хөөе чи намайг сонсож бай” “Чи одоо хэн бэ?” гэх мэтээр харилцаад хэрэггүй. Энэ нь түүнийг үл хүндэтгэсэн мэт мэдрэмж төрүүлдэг. Иймээс ямар ч хүнийг нэрээр нь дуудаж заншаарай.
3. Дууны өнгөө ажигла, амьсгаа авч, анхаар. Хайртай дотны хүмүүстэйгээ хэзээ ч уулзахгүй мэт муу үгийг бүү хэл. Аль болох нам хоолойгоор ярилцахыг оролдоорой.
4. Бусдыг бүү оролцуул. Юу ч болсон өөрийн маргаандаа хүүхэд, найз нөхөд, олныг хамруулаад хэрэггүй. Эвгүй үйлдэл гаргавал тэд таныг үнэлэх үнэлэмж буурах болно. Магадгүй хамгийн сайн ойлгодог найз нөхөд, дотны хүмүүс зайгаа барьж болох юм.
5. Бичиж буй үгэндээ анхаар. Ууралсан, сэтгэл тогтворгүй үедээ өөрийн сошиал медиа, гар утаснаас хол байгаарай. Чиний бичсэн зүйл дараа олны өмнө эвгүй байдалд оруулах вий дээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
