Палестины ерөнхийлөгч Аббас, Палестины асуудлыг зохицуулах талаар энэ сарын 24-нд Хятадын талын дэвшүүлсэн "4 зүйлт санал"-ыг өндрөөр үнэлэн сайшаагаад, Палестины ард түмний шударга ёсны үйлсийг дэмжсээр ирсэн Хятад улсад талархаж буйгаа илэрхийллээ.
Аббас мөн өдөр Йордан голын баруун эргийн Рамалла хотод Хятадаас Палестинд суугаа төлөөлөгчийн газрын шинээр томилогдсон дарга Гүө Вэйний итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсан байна. Аббас:
- Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг Палестины тал дээд хэмжээгээр чухалчилдаг. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн боломжоор олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд хүргэж, хөгжүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.
Гүө Вэй:
- Хятадын тал урьдын адил Палестины асуудлыг бүх талаар, шударгаар зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гээд хоёр орон хоорондын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болж буй энэ үеэр Палестины асуудлыг зохицуулах тухай Хятадын дэвшүүлсэн “4 зүйлт санал", хоёр орны тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, хоёр орны харилцааг эрчимжүүлэх тал дээр уйгагүй хүчин зүтгэл гаргахыг онцоллоо.
