solongonews
Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээний нээлтийн ёслол болов
2018-06-07 12:02
Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээний нээлтийн ёслол боллоо.

Өөрчлөлт шинэчлэлт·40 жил "Бүс ба зам"-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээний нээлтийн ёслол 06-р сарын 07-ны үдээс өмнө Өвөр Монголын Одон Телевиз дээр боллоо.

Тус арга хэмжээг ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Арга хэмжээнд Монголын талаас Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, МОНЦАМЭ агентлаг, Өдрийн сонин, Зууны мэдээ, NEWS.MN  зэрэг хэвлэл мэдээллийнхэн, Хятадын талаас Төвийн радио телевизийн ерөнхий хорооны Хятадын Олон улсын радио, Төв телевиз сайтын Монгол хэлний суваг, Хятад улсын сайт, ӨМӨСХ-ны Солонго мэдээллийн төв, Өвөр Монголын радио телевизийн Талын дуу хоолой радио, Өвөр Монголын Монгол Одон Телевиз зэрэг байгууллага нэгжийн нийт 40-өөд сэтгүүлч хоёр баг хуваагдан, Хөххот, Баяннуур хот, Ордос хот, Улаанцав аймаг, Шилийнгол, Хэбэй мужийн Жанчхүү зэрэг муж орнуудаар долоо хоногийн хугацаатай сурвалжлага хийх болно.  

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл