Шинжянгийн Ховогсайр Монгол Өөртөө Засах Шяний Бага Уртбулаг мал аж ахуйн талбайн эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч П.Туяагаар ахлуулсан нинжин сайхан сэтгэлтэй 14 ээлж хамтран 05 сарын 27-ий өдөр удахгүй тохиох “6•1”-ний дэлхийн эх үрсийн баярт зориулан, хүн бүр 100 гаруй юань хандивлаж Бага Уртбулаг мал аж ахуйн талбайн ядуу хүнд амьдралтай сурагчдад хайр халамж хүргэв.


Тус үйл ажиллагаанд 6 сурагч тус бүрт 200 юань хандивлаж, хүүхдүүд баярын өдрөө баяр баясгалантай тэмдэглэхэд нь тусалсан ба хүүхдүүдээ эрүүл чийрэг өсөн бойжиж, улс үндэстэндээ хувь нэмэр оруулсан сайн хүн болохыг нь зөгнөн ерөөсөн байна. Мөн хүнд өвчинтэй Казах үндэстний нэг ээжид 300 юаний хандив өргөв.
