solongonews
Төрийн зөвлөлийн төрийн өмчлөлт аж ахуйн нэгжийн удирдах багийн XVIII хурал болов
2016-04-11 18:30
Төрийн зөвлөлийн төрийн өмчлөлт аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн удирдах багийн XVIII хурал болов.

Хятадын Төрийн зөвлөлийн төрийн өмчлөлт аж ахуйн нэгжийн өөрчлөлт шинэчлэлтийн удирдах багийн XVIII хурал энэ сарын 8-нд Бээжин хотноо хуралдав.

Хурлаар ХКН-ын XVIII төв хорооны III бүгд хурлаас хойш өөрчлөлтийн төлөвлөгөө үндсэндээ бүрэлдэж, удирдах саналаар хөтөлж хэдэн бичиг материалд суурилсан “2+N” стратеги бодлогын системыг байгуулав. Өөрчлөлтийн чухал их арга хэмжээг хэрэгжүүлж, зарим цар хүрээнд бодитой хэрэгжүүлж эхэлсэн байна гэж зааварлав.

Хурлаар энэ он Хятадын төрийн өмчлөлт аж ахуйн нэгжийн шинэчлэлтийг тууштай хэрэгжүүлэх жил билээ. ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэрт бодлогын зохицуулалтыг сайтар хэрэгжүүлэх, улмаар тал бүрээр ахиулж, гялалзсан амжилт гаргаж, төрийн өмчлөлт аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг тасралтгүй гүнзгийрүүлэх хэрэгтэй гээд саад бэрхшээл тулгараад байгаа гол асуудалд анхаарлаа хандуулж, өөрчлөлт шинэчлэлтийг ахиулах хэрэгтэй гэв. Мөн чанарыг сайжруулах болон үр ашгийг нэмэгдүүлэхийг чухалд үзэж, хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтөд муугаар нөлөөлж буй байгууламж механизмын саадыг идэвхтэй арилгах хэрэгтэй. Амьдралын хүчин, хөгжих далд хүчийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, өргөн олон бизнесмен болон ажилчдын идэвх болон шинийг санаачлах чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. Төрийн өмчлөлт аж ахуйн нэгжийн эд хөрөнгийн хяналт хамаарлыг цаашид чангатган, төрийн өмчлөлт аж ахуйн нэгжид ХКН-ын бүтээн байгуулалтыг бэхжүүлэх хэрэгтэй. Өөрчлөлтийг дэмжих, шинэчлэлтийг урамшуулах, туршилтын дунд алдаа гаргахыг өршөөх, алдаа дутагдалд уужуу хандах тогтоц болон орчинг бий болгох хэрэгтэй гэж зааварласан байна.        

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа Аентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл