
2017 оны I улирaлд “Монгол улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд иргэдийн дунд эссе бичлэгийн уралдааныг 2017.01.17-2017.02.13 хооронд зохион байгуулж, нийт 223 материал хүлээн авчээ.
Тус тэмцээнд Улаанбаатар, хөдөө орон нутаг, хилийн чанадаас ч оролцогчид оюуны бүтээлээ ирүүлснээс дараах 3 оролцогчийн бүтээл эхний 3 байрт шалгарсан байна.
I байр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр дунд сургуулийн сурагч Б.Ганбат (79/100 оноо);
II байр: Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн 4 курсын оюутан З.Баасандорж (75.8/100 оноо);
III байр: ХБНГУ-д суралцаж буй оюутан Б.Мөнхдалай (75/100 оноо).
Тэмцээнд ирүүлсэн материалуудыг 3 үе шаттайгаар дараах 12 үзүүлэлтийн дагуу шалгаруулж эхний 3 байрыг тодруулжээ.
Санхүү, эдийн засгийн суурь мэдлэгээ дээшлүүлэхэд иргэдийн өөрсдийн сонирхол, хичээл зүтгэл, оролцоо чухал бөгөөд эссе бичлэгийн уралдаанууд нь үүнийг биелүүлэх нэг үр дүнтэй арга болдог тул Төв банкууд, олон улсын байгууллагууд ийм төрлийн уралдаан тэмцээнийг нийтлэг зохион байгуулдаг. Цаашид "Монголбанкны эссений тэмцээн"-ийг Тѳв банкнаас олон нийтэд хандсан нэр хүндтэй үйл ажиллагаануудын нэг болгохоор зорьж байна.
Энэ удаагийн уралдаанд оюуны бүтээлээ ирүүлсэн оролцогчдод Монголбанкны зүгээс талархал илэрхийлэхийн зэрэгцээ дараа дараагийн удаад зохион байгуулагдах “Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал”, “Шилдэг эдийн засгийн нийтлэл”, “Монголбанкны эссений тэмцээн” зэрэг уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцохыг урьж байна.
