solongonews
“Нарны бор малчин” нэрт дуучин Оюунбилэгийг сурвалжиллаа
2017-08-17 22:40
“Нарны бор малчин” нэрт дуучин Оюунбилэгийг сурвалжилснаа уншигч та бүхэнд хүргэе.

 

    Мянган мэргэжилтэй малчин хүн гэж манайхан дандаа ярьдаг билээ. Тэгэхэд өдгөө чухам яагаад энэ “Аварга” мэргэжлийг эзэмших хүн цөөрөөд байна вэ? Энэхүү асуултад хэн хүн ч гэсэн хариулт өгөхөд бэрх биз ээ. Гэхдээ өнөөдөр нутаг усандаа эргэж хариад малаа маллан малчин хүний амьдралын хав жаргалыг дахин эдэлж яваа хүн харин өдрийн од шиг гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

 

Өвөр Монгол орны нэрт дуучин Оюунбилэгийг орон даяар танихгүй хүн ховор. Тэрээр ардынхаа дунд “Торгон хоолойт дуучин” гэсэн сайхан алдартай. Мөн “Ээжийн минь амрыг эрээрэй”, “Малчин миний жаргал”, “Дуу шиг сайхан нутаг”, “Миний нутгийн бараа” зэрэг олон олон ая дуугаараа сонсогч олныхоо  сонорыг мялааж явсан юм. Сурвалжлагч нэхүү эрхэм хүнийг сурвалжлахаар Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Гэрэлт сумын Толь багт байгаа Хүй бууц Наран, Саран хайрхны энгэрт байрладаг гэрт нь очиж сурвалжилсан юм.

- Төрж өссөн цагаасаа өнөөг хүртэл би малын захад амьдарч эмнэг догшинг сургаж, жолоо цулбуур атган, адуу тэмээ хариулан, арьс шир элдэж, аргал түлш ойртуулж малчин хүний хийдэг ажил бүхнийг хийж байж л хүн болсон. Малчин болсон, дуучин болсон шүү  дээ, миний дуу яахаараа одоо хүртэл ард түмний дунд дэлгэрсэн хэвээр байгаа юм гэвэл надад дуулах удам залгасан авьяас билгээс гадна малчин амьдрал маань намайг дуучин болоход нөлөөлсөн гэж би боддог. Монгол дуу дуулъя, монгол дуучин болъё л гэвэл монгол амьдралыг сайн мэдсэн байх л ёстой. Одоо бид энэ амьдралаасаа даанч холдож явснаар хэлж сурсан хэдэн үгээ ч зарим нэг нь сайн хэлж чадахаа больжээ. Ингээд бодохоор би 2007 онд өөрийн төрсөн нутаг Сөнид Баруун хошуундаа харьж мал хариулан малчин ардтайгаа цуг бараа бараагаа харж хаяа хаяагаа дэрлэн сууж байгаа нь энэ гэж тэрээр ярьсан юм.

Балчир багаасаа дуу хууранд дуртай байсан ч яахын ч аргагүй солгой хоолойтой байсан түүнийг айл аймаг, ах эгч нар нь ч түүний дуучин болно гэдэгт итгэдэггүй байсан гэнэ. Гэсэн хэдий ч дуулъя л гэж санаж боддог тэрээр гал залуу арван найман насандаа нэгэн удаагийн сумын найр наадамд гуйж байж дуулаад олны магтаал таашаалыг ихэд хүртсэн цагаас хойш "Улаанмөчирт орж, дуучин болъё" гэж бодох болсон гэнэ.  

 Тухайн үед бас Сонин цаг үе байж билээ. Шалгалт өгөх болсонд  дуу хоолойг нь тоох боловч царай зүс нь хар, бие нь намхан гээд олон олон шалтаг нөхцөл тоочоод элсүүлж авахгүй байлаа. Гэвч Оюунбилэг зориг мохолгүй үргэлжлэн шалгалт өгсөөр байсан болохоор 1976 онд аз тохиолоор Өвөр Монголын Багшийн их сургуулийн Урлагийн салбарт элсэн оржээ. Ингэж тэрээр дуучин болох замаа олсон шүү дээ хэмээн инээдэм шог болгон хэлж байсан ч цаанаа урлаг соёлдоо зүтгэж хөөцөлдсөн хүний чанга хатуу бодол нь ил харагдаж байлаа....  

Ийнхүү тэрээр хожим нь 1979 онд Өвөр Монголын Улаанцав  аймгийн Дуу бүжгийн чуулгад гочлол дуучнаар ажилласан юм.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл