solongonews
Хятадын эдийн засгийн Ⅸ хурал болов
2021-03-16 17:10
Хятадын эдийн засгийн Ⅸ хурал болов.

ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Эдийн засгийн төв комиссын дарга Ши Жиньпин 03-р сарын 15-ны үдээс хойш Хятадын Эдийн засгийн хурлыг  даргалан хуралдуулав. Уг хурлаар платформ эдийн засгийн хөгжлийг дэмжих болон нүүрстөрөгчийн ялгаварлалтыг оргил үеэс нь бууруулах ба нүүрстөрөгчийн саармагжуулалтын ажлыг зохицуулах ерөнхий санаа ба гол болох арга хэмжээг судалсан ярилцсан байжээ.

Ши Жиньпин, Хятадын платформ эдийн засаг хөгжлийн чухал үе шатанд орсон байна. Бид өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан урт удаан хугацааны тогтвортой хөгжлийн талаар илүү анхаарал хандуулан ажиллаж,сул талаа засаж,шинийг санаачлах таатай орчныг бий болгон,платформ эдийн засгийн эрүүл бөгөөд тогтвортой хөгжлийг урагшлуулан ахиулах ёстой. Нүүрстөрөгчийн ялгаварлалтыг оргил үеэс нь буруулах ба нүүрстөрөгчийн саармагжуулаллтыг биелүүлэх нь гүнзгий бөгөөд өргөн цар хүрээтэй эдийн засгийн нийгмийн өөрчлөлт мөн ажээ. Энэхүү ажлыг экологийн бүтээн байгуулалтын том хүрээ цард хамруулан ажиллаж,2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаварлалтыг оргил үеэс нь буруулж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжуулалтын ажлыг зохицуулан биелүүлэх хэрэгтэй гэжээ.     

Хурлаар Хятадын Хөгжил шинэчлэлийн хороо, Хятадын Ардын банк, Хятадын зах зээлийн хяналтын удирдах хороо платформ эдийн засгийг эрүүл,тогтвортой хөгжүүлэх тухай ажлын тайлан хийсэн ба Хятадын Хөгжил шинэчлэлийн хороо, Экологи, байгаль орчны яам, Байгалийн нөөцийн яам нүүрстөрөгчийн ялгаварлалтыг оргил үеэс нь буруулах болон нүүрстөрөгчийн саармагжуулалтын ажлын ерөнхий санаа, шийдвэрлэх арга хэмжээний тайлан хийсэн байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эдийн засгийн ажлын хурал нь Хятадын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага болсон бөгөөд дараа жилийн эдийн засгийн ажлын үйл ажиллагааны хөтөлбөр гэж хэлж болно. Энэ жил бол "14-р таван жилийн төлөвлөгөө" -ний эхлэл бөгөөд орчин үеийн социалист орныг байгуулах шинэ аяллын эхний жил болох юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл