“Хаврын ядаргаа хөдлөөд өө” гэлцэх хүн олон байна. Эмнэлэг эмийн сан зоригсод мөнөөх хаврын ядаргаагаа нимгэлэх, биеэ тэнхрүүлж додомдох гээд тор дүүрэн ам тариа болцгоох нь энэ үед бүр ч ихэсдэг. Эм тариа хэрэгтэй үедээ аврал болдог ч нэг өвчинд эм, нөгөөд нь нөлөөлөх хор болдогийг бид мэднэ. Тэгвэл байгалийн аминдэм, шимт ургамал, цагаан идээ юуг ч дагуулахгүй.
Монголчууд шар будаатай банштай цай, борцтой шөл, халгай, халиартай хуушуур хоолыг хавар хааяадаа сонгож иддэг нь зүгээр ч нэг тохиолдлын юмуу сонирхлын төдий зүйл биш. Өвөл, урт хаврын дараа зооринд байгаа мах, жимс, ногоонд витамин гэх юм ер байхгүй. Тэгэхээр тэрийг нөхөж олж авахын тулд монголчууд нялх халгайтай хуушуур их иддэг. Судалгаагаар, халгай бол яах аргагүй маш их С витаминтай, Р витамин, тэр байтугай В-гийн төрлийн витаминуудтай гэдэг нь нотлогдсон ургамал.
5-р сарын дунд үеэс ойн зах эсвэл цэвэр хээр газрын гуу жалгаас халгай түүх боломжтой. Энэ үед халгай 25-30 см ургасан байдаг.Таван сарын халгайг хатааж эсвэл шууд хэрэглэж болно.
Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтугласан халгайг хийж найруулан хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна.Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгай гайхалтай сайн гэдэг. Өвчин тус бүрт зориулсан жор гэхгүй, хэрэглэхэд тун амархан. 200 млл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөр гурав хуваан хоолны дараа ууна.
Арьсаа сайхан жавхаажуулъя гэвээс хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлээд энэ бүлээн зутанг нүүр хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаагаарай. Гайхалтай сайхан үр дүнтэйг шууд л мэдэрнэ.Нялх халгайн маскыг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.
Тархины судасны нарийсал үс уналтыг зогсоох зорилгоор халгайн хандаар угааж шавшиж хэрэглэдэг. Нойр сэрвэлзэх, ядрах, бие суларч унах зовиур арилаад жавхаажаад ирдэг юм билээ.
