solongonews
ДНБ-ий өсөлт 5 хувиас давах төлөвтэй байна
2023-04-12 11:43
Энэ онд Хятадын ДНБ-ий өсөлт 5 хувиас давах төлөвтэй байна.

Дэлхийн Банкны ерөнхийлөгч Малпасс 10-ны өдөр хэлэхдээ "Энэ онд дэлхийн нийт эдийн засаг сул байх боловч Хятад улс онцгой тохиолдол байж, 2023 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 5 хувиас дээш өсөх төлөвтэй байна" гэжээ.

Мөн өдөр Малпасс ОУВС болон Дэлхийн банкны 2023 оны хаврын чуулганы үеэр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогоо оновчтой болгож, зохицуулалт хийх нь Хятад болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг сайжруулахад тустай юм. Хятадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хүчтэй, мөнгөний бодлого нь мөчлөгийн эсрэг зохицуулалт хийх орон зайтай байж, засгийн газар үйлчилгээний салбар, ялангуяа эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын өсөлтийг дэмжсээр байна" гэжээ.

03-р сарын сүүлчээр Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн байдлын тайланг нийтэлж, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдыг 2023 онд 5.1 хувьд хүргэсэн нь тус банкны 01-р сард 4.3 хувиар төсөөлж байснаас хамаагүй өндөр байна.

Малпасс хэлэхдээ "Хятадаас бусад хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн хурд 2022 онд 4.1 хувиас энэ онд 3.1 хувьд хүрч буурах төлөвтэй байгаа мөртөө хөгжиж буй олон орон ойрын хэдэн жилд бага өсөлтөө хадгалж, төсвийн дарамт, өрийн бэрхшээлийг улам даамжруулна гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд 2022 онд 3.1 хувь байсан бол энэ онд 2 хувь болж буурч, АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд 2022 онд 2.1 хувь байсан бол 1.2 хувь болж буурах төлөвтэй байна" гэжээ.

Нефтийн үнийн өсөлт, Европ, АНУ-ын банкны салбарын үймээн самуун, инфляц зэрэг нь оны хоёрдугаар хагаст дэлхийн эдийн засгийн өсөлтөд буурах дарамт хэвээр байх болно хэмээн Малпасс онцолжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл