

Намрын дунд сард агаарын температурын өөрчлөлтөөр Шаньси мужийн Юнчен хотын давстай нуур өнгөлөг, үзэсгэлэнтэйгээр газар нутгийг чимнэ. Агаараас харахад давтай нуур нь байгалийн аварга том палитр шиг нутгийн үзэсгэлэнг бүрдүүлжээ.
Сүүлийн жилүүдэд Юнчэн хот ногоон хөгжлийн үзэл баримтлалд анхаарлаа хандуулж, хөгжлийн асуудлаа шийдэж, "нуурын давсыг буцаах", "нуурыг ард түмэндээ эргүүлэн өгөх" экологийн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлж, давстай нуурын нутаг дэвсгэр дэх бүх аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг эрс зогсоосон бөгөөд мөн "нуур"-ын унаган төрхийг сэргээсэн байна. Давстай нуурын экологийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж, давсттай нуурыг биологийн олон янзын экологийн орон зай болгон хувиргаж, уул уурхайн бүс, үйлдвэрийн бүс нутгийг экологийн хамгаалалтын бүс, аялал жуулчлалын бүс болгон өөрчилснөөр орон нутгийн экологийн орчин улам бүр сайжирч байна.


