2019 оны олон улсын 5G-ийн хурал энэ сарын 21-ний өдөр Бээжингийн И-Жуанд нээлтээ хийжээ. Аж үйлдвэр мэдээ мэдээллийн яамны сайд Мяо Пү нээлтийн ёслолын үеэр одоогийн байдлаар бүх улсад ажиллуулж байгаа 5G-ийн суурь өртөө 113 мянга буй. Жилийн сүүлч болоход энэ тоо ойролцоогоор 130 мянга хүрч болно. 5G-гийн иж бүрэн хэрэглээний хэрэглэгчид 870 мянгад хүрч хөгжлийн байдал сайн байна гэж мэдэгджээ.
Мяо Пү:
- 5G нь шинэ ээлжийн мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийн мэргэжлийн хувьсалт дээшлэлтийн чухал чиг хандлага, зангилааны мэдээ мэдээллийн чухал төхөөрөмж болсны хувьд дижитал аж ахуйн хөгжил болон бодит цогцын аж ахуйн гүнзгий уусалцал, аж ахуй нийгмийн дижитал хувьсалт өөрчлөлтийг дэмжих гүнзгий ач холбогдолтой гэж хэллээ.
2019 оны олон улсын 5G-гийн хурлыг Бээжин хотын Ардын засгийн газар, улсын хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөл, шинжлэх ухаан техник мэргэжлийн яам, аж үйлдвэр мэдээ мэдээллийн яам хамтран эрхэлсэн байна.
