Өглөө эрт Хэбэй мужийн Фэннин манж үндэстний өөртөө засах шяний харьяанд байрлах Бээжингийн хойд хэсгийн хамгийн өндөр оргил болох 2292.6 метрийн өндөрт орших Дүн Хүөдин ууланд нарсан ой мод ногоорч, ургамал цэцэгс дэлгэрч, тунгалаг ус уулнаас урсан бууж, Хүй Рү Луан гол, Чао Хэ гол, Хэй Хэ гол руу цутган, Бээжин, Тяньжинь рүү урсана. Зарим хүмүүс энэ газрыг Бээжин, Тяньжиний "Гурван мөрний эх үүсвэр" гэж нэрлэдэг.
- 20 гаруй жилийн өмнө энд элс шороон шуурга дэгдэж, гол мөрнүүд хатаж, экологи маш ихээр муудсан юм. Хүмүүс уух усаа 10 гаруй километр хол зайнаас авчирдаг байв. Урт хугацаанд хэт олон мал малласан, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас Фэннин шяний бүс нутагт хөрсний нуралт ба цөлжилтийн талбай тус тус 4959 хавтгай дөрвөлжин километр, 2700 хавтгай дөрвөлжин километрт хүрсэн нь шянийн нийт нутаг дэвсгэрийн тус тус 56,5 хувь, 30,3 хувийг эзэлжээ гэж Фэннингийн Чянь Сүнба ойн аж ахуйн газрын орлогч захирал Хэ Шүчэнь хэлэв.
Бээжин хотын гурван мөхлөг элсний нэг мөхлөг нь Фэннингээс ирсэн гэдэг. Өнгөрсөн зууны сүүлээр Бээжинд элсэн шуурга дахин дахин дэгдэж, үүний улмаас хүмүүс Фэннинийг засан сайжруулахад анхаарал хандуулсан юм.
Элснээс урьдчилан сэргийлэх ажлыг хойшлуулж болохгүй, ногоон халхавч барих зайлшгүй шаардлагатай.
1999 онд Чянь Сүнба ойн аж ахуйн газар байгуулагдсан юм. Ойн аж ахуй байгуулагдсанаас хойшхи сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бүх удирдах ажилтнууд болон ажилчид Бээжин, Тяньжинь хотын элсний эх үүсвэрийг хаах, усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, улс орны нөөц боломжийг нэмэгдүүлэх, ард түмний санхүүгийн нөөцийг өргөжүүлэх "дөрвөн эх үүсвэр"-ийн үүрэг хариуцлагыг гүйцэтгэж, Сайхан даваагийн үзэл баримтлалыг эрчимтэй урагшлуулсан байна. Байгаль орчин, ой, өвс, нуур, элсийг цогцоор нь засах, өвс тарих газарт нь өвс тарьж, битүүмжлэх ёстой газрыг нь битүүмжилж, ойжуулах боломжтой газарт нь мод тарих зэрэг байгалийн нөхөн сэргээлтийн арга зарчмыг баримталсан байна. Орон нутгийн нөхцөл байдал, шинжлэх ухааны загвар, системчилсэн удирдлага, гол санааг тодотгох, аажмаар эмх цэгцтэй болгох, бодит үр дүнг эрэлхийлсний улмаас экологи, эдийн засаг, нийгмийн илт ашиг тусыг хүртсэн байна. Луан Хэ гол, Чао Хэ голын эх үүсвэр болох Фэннингийн бүс нутагт нийт 1,1609 сая мү /15мү=1га/ талбай инженерийн барилгын ажил хийгдэж дууссан. Энэ нь өөрийн мэдэлд байгаа газар, нутаг дэвсгэрийн 21,63 хувийг эзэлж байна. Тэдгээрийн дотор 919 мянган мү /15мү=1га/ талбай хиймэл ой суулгаж, 241,900 мү талбай уулыг хааж ойжуулсан байна.
Элсыг засаж “ногоон” болгосон.
- Фэннингийн элс Бээжинд хүрэхээ больсон. Орон нутгийн элс, тоосонцорын цаг агаараас харахад 1999 онд жилд дунджаар 15 өдөр элс шороо дэгдэж байсан бол 2020 он гэхэд 3 өдөр ч хүрэхгүй болж буурсан байна. Жил бүр Бээжин, Тяньжины бүс нутгуудад 2.2 тэрбум куб метр ус хүргэдэг байна. Энэ хугацаанд 300 гаруй төрлийн амьтан, 848 зүйлийн ургамал үржин сэргэжээ гэж Хэ Шүчэнь хэллээ.
Өнгөрсөн үеийн элсэн цөл нь ногоон өнгөөр хучигдаж, ургамал ногоо элбэг, яг л нэгэн гоё зураг шиг. Жинбэйгийн Ди И Тянь зам, тал нутгийн гайхамшиг, Китан овог зэрэг одон зэрэглэлийн томоохон амралтын газрууд нь эко аялал жуулчлалын халуун цэг болж, хөхөмдөг ногоон уул ус ч ард түмнийг орлогоо нэмэгдүүлж, баян болоход түлхэц болдог "Ногоон банкууд” болсон байна.
Фэннингийн ногоон түүх бол Чэндэгийн гурван умардын халхавч төслийг хэрэгжүүлэхээр гол болгож, экологийн бат бөх хаалт барих тод томруун үлгэр жишээ юм. 2022 оны эцэс гэхэд Сайхан даваагийн үзэл баримтлалын төрөлжсөн газар, гурван умардын халхавч ойн системийн чухал хэсэг болох Чэндэ 35.56 сая мү/15мү=1га/ талбай ой модтой, 6.83 сая мү /15мү=1га/ талбай өвс бэлчээртэй болсон бөгөөд ойн хамрах хүрээ, өвс ургамлын бүрэн бүтэн байдал тус тус 60.03 хувь, 73.5 хувь болсон байна.
Эв найрамдалт ирээдүйг хамтдаа бүтээе. Үзэсгэлэнт Хятад улс, өвөрмөц ганган байгаль. Өргөн уудам нутаг ус, үзэсгэлэнт сайхан байгаль орчин, эе зохицолт хүн ардтай Хармөрөн мужийн юм бүхэн нь сайхан бөгөөд өвөрмөц. Саяхан ШХАБ-ын гишүүн орнуудын Залуучуудын зуны зуслан, "ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагч" үйл ажиллагаа Хармөрөн мужийн Харбин, Ичинь хотод болж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр Орос, Казахстан, Киргиз зэрэг ШХАБ-ын гишүүн есөн орны 20 гаруй залуус Хармөрөн мужид ирж, Хятад өсвөр насны хүүхдүүдтэй гүн гүнзгий нөхөрлөж, илүү сайхан ирээдүйн тухай ярьсан байна.
