XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы III бүгд хурал энэ сарын 12-нд хуралдаж, Дээд шүүхийн дарга Жөү Чян болон Дээд прокурорын дарга Жан Жюний ажлын тайланг сонсоно. Мөн тэргүүлэгчдийн II хурал хийнэ. Үдээс хойш төлөөлөгчид бүгд хурал хуралдаж, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн шинэчлэл болон Дээд шүүх, Дээд прокурорын ажлын тайланг сонсож зөвлөлдөнө.
ХАУТЗЗ-ний гишүүд 12-нд өглөө ХIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы III бүгд хуралдаанд зөвлөх эрхтэй оролцож, үдээс хойш багийн хурал хуралдаж, шийдвэр болон тайланг зөвлөлдөж, Дээд шүүх болон Дээд прокурорын ажлын тайланг ярилцана.
Мөн өдрийн 15:00 цагт XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы бага хуралд Дээд шүүх, Фүжяний шүүх болон Жяншигийн шүүхийн удирдлагууд “Хэрэгжүүлэхэд хэцүү байдлыг үндсэндээ шийдвэрлэх” тухай сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна.
