solongonews
Овоо тахилга болон наадмыг албан ёсны баярын өдөр болгохоор санаачлав
2016-01-26 15:12
Овоо тахилга болон наадмыг албан ёсны баярын өдөр болгохоор санаачлав.

ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын IV чуулганы Алшаа аймгийн гишүүд, төлөөлөгчдийн багийн бага хурал дээр Цастай төлөөлөгч: - Алшаа аймагтай хиллэж байгаа Ниншягийн Хотон үндэстний Өөртөө Засах Орон нь “Мацаг барих өдөр” зэрэг баярын өдрүүдэд албан ёсоор гурван өдрийн амралт тавьдаг бөгөөд мөнгөн урамшуулан олгодог байна. Мөн Төвдийн “Төвд тооллын шинэ жилийн баяр”, Гуаншигийн Жуан үндэстний “Гурван сарын гуравны баяр”, Юүньнаны Дай үндэстний “Ус цацах баяр” нь цөм албан ёсоор амралт тавьдаг. Харин Хятадад хамгийн эрт тунхагласан “Үлгэр жишээч Өөртөө Засах Орон” Өвөр Монгол нь хуульд заасан цөөн тоот үндэстний баярын өдөр гэж байхгүй байсаар гэжээ.

Алшаа аймгийн төлөөлөгч Цастай

2007 онд Төрийн Зөвлөлөөс засвар оруулсан “Бүх улсын баяр дурсгалын өдөрт амралт тавих арга”-д “Цөөн тоот үндэстний уламжлалт баяр дурсгалын өдөрт цөөн тоот үндэстэн төвлөрөн суусан бүс нутгийн Засгийн газраас уг үндэстний зан заншилд суурилж амралтын хугацааг тогтоож болно” гэж тодорхой тогтоосон байна. Төрөөс цөөн тоот үндэстэнд олгож байгаа энэхүү эрхийг эдлэх нь үндэстний төрийн бодлогод тохирох бөгөөд цөөн тоот үндэстний уламжлалт соёлоо залгамжлан хамгаалахад түлхүү нөлөө үзүүлэх нь гарцаагүй.

Цастай төлөөлөгч хэлэхдээ: - Овоо тахилга, наадам нь өнөөдөр болоход Өвөр Монголын бүс нутгийн дунд нийтлэг шинжтэй зохион байгуулагдаж байгаа баяр дурсгалын өдөр болсон юм. Ийнхүү жил болгоны билгийн тооллын 5, 6 дугаар сарын үеэр овоо тахилгын баяр, аргын тооллын 7, 8 дугаар сарын үеэр наадмын баярыг тогтоож, тус тус гурван өдрийн амралт тавихыг санаачилж байна. Энэ тухай холбогдох байгууллага болон мэргэжилтнүүд шалган судалж, тал бүрийн санал зөвлөгөөг хураан сонсож болно. 2017 онд ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ой баяр тохионо. Уг баярын өдрүүдийг хуулиар тогтоож, Өөртөө Засах Орон тунхагласан ойн баяртаа бэлэг болгон өргөвөл сайхан байна гэж ярилаа.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл