solongonews
“Бүс ба зам” -д Хятадын банк 140 тэрбум ам.долларын хөрөнгө оруулав
2019-09-03 10:36
“Бүс ба зам” -д Хятадын банк 140 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна.

      Хятадын банк энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагаагаа тайлагналаа. Зургаан сарын эцэст гаргасан тооцоогоор “Бүс ба зам”-ын 600 орчим томоохон төсөлд нийтдээ 140 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг тус банкнаас хийсэн байна. 
Энэ оны эхний хагаст банкны үйл ажиллагаа тогтвортой өсөлттэй байж, санхүүгийн үзүүлэлтүүд нэмэгдэн брэндийн нэр хүнд нь өссөн гэж Хятадын банкны захирлуудын зөвлөлийн дарга Лю Ляньгэ мэдээлэв. Тайланд дурдсанаар энэ оны зургаан сарын байдлаар тус банкны актив хөрөнгө нь 22,27 их наяд юань болсон байна. Мөн үйл ажиллагааны ашиг нь 276,7 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10,02 хувиар илүү байгаа юм. Банкны цэвэр ашиг 121,4 тэрбум юань хүрч, төлөвлөснөөс 5,08 хувиар илүү байгаа аж. 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл