Хөдөө орон нутгийн мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулна
2021-04-09 15:28
Хөдөө орон нутгийн мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулна
Энэ жилийн Хятадын Төв Хорооны №1 баримт бичигт, хөдөө тосгон болон алслагдсан бүс нутагт мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэхийг санал болгосон байна. Одоогийн байдлаар Хятад улсын хэмжээнд засаг захиргааны тосгодын шилэн кабель, 4G суурилуулалт 98 хувиас дээш байж, хөдөө орон нутагт интернет нэвтрэх түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, хөдөө орон нутгийн харилцаа холбооны байгууламжууд тасралтгүй сайжирч байна. Мэдээллийн технологийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд ашиглах нь улам бүр өргөжиж, ухаалаг хөдөө аж ахуй, ухаалаг ложистик зэрэг дижитал өөрчлөлтүүд хөдөөгийн хөгжилд хүчтэй түлхэц болж байна.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
