solongonews
1603.9 кг ургац авсан нь эрлийз усан тутаргын ургацын дээд амжилт тогтоов
2021-10-18 10:56
1603.9 кг ургац авсан нь эрлийз усан тутаргын ургацын дээд амжилт тогтоолоо.

       Хүнань мужийн Эрлийз будааны судалгааны төвөөс 10-р сарын 17-ны өдөр Хүнань мужийн Хэн-нань шяньд 2021 оны өмнөд нутгийн тутаргын тариалалтын бүсийн хос улирлын мү нэг бүрийн ургацад хэмжилт хийжээ. Улмаар хоёр дахь удаагийн тариалалтын мү тутмын дундаж ургац 936.1 кг-д хүрсэн байна. Өмнө нь хэмжсэн нэг дэх удаагийн тариалалтын ургац мү тутамд дунджаар 667.8 кг байсныг нэмбэл "Эрлийз усан тутаргын эцэг" гэгдсэн Юань Лүнпингийн багийн боловсруулсан хос улирлын эрлийз усан тутаргын ургац нийт 1603.9 кг-д хүрч, тутаргын мү тутмын дундаж үйлдвэрлэлийг 1500 кг-аас давуулах зорилтыг амжилттай биелүүлж, шинэ рекорд тогтоосон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл