Онгон дагшин байгалийн үзэмж төгөлдөр төрхөөрөө алдартай Наньнин хот бол Хятадын “Бүс ба зам”-ын зангилаа болох чухал хот юм. 2004 оны 11-р сард Хятад-АСЕАН-ы анхны экспо Наньнин хотод болж, Наньнин Хятад-АСЕАН-ы яармагийн байнгын газар болсоор одоо нэгэнт 20 жилүүн нүүрийг үзэж байгаа юм.

Хятад-АСЕАН-ы ХХ экспо 09-р сарын 16-наас 19-ний өдрүүдэд Хятад улсын Гуансийн Жуан үндэстний Өөртөө Засах Оронд байрладаг Хятадын “Ногоон хот” гэж алдаршсан Наньнин хотноо "Эв найрамдалтай эх орноо байгуулж, ирээдүйн хувь заяагаа хамтатгая-"Бүс ба зам" санаачилгыг өндөр чанартай хөгжүүлэхийг дэмжин, эдийн засгийн өсөлтийн төвийг бий болгох" уриан дор зохион байгуулагдсан юм.
Энэхүү Хятад-АСЕАН-ы экспод 40 гаруй оролцогч орон, 1700 шахам аж ахуйн нэгж оролцож, АСЕАН-ы үзэсгэлэнгийн цар хүрээ дахин цар тахлын өмнөх түвшинд хүрсэн байна. Хятадаас зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг нягт нямбай дагаж, дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, тогтвортой байдал, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зэрэг гол салбар дахь хамтын ажиллагааг онцолж байна.
Үүнд: дижитал технологи, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, аж үйлдвэрийн загвар, ухаалаг хөдөө аж ахуй болон бусад үзэсгэлэнгийн салбарт дэлхийн 500 хүчирхэг комани, Хятадын 500 хүчирхэг компаниас 100 орчим алдартай компаниуд үзэсгэлэнд оролцжээ. "Бүс ба зам" зэрэг тусгай үзэсгэлэн, сурталчилгаа явуулж, "Хятадад хөрөнгө оруулалт хийх жил-Гуансид орох" тусгай арга хэмжээ, үйлдвэрлэлийн дизайны долоо хоног болон бусад арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна. Эдийн засаг, худалдааны 70 гаруй үйл ажиллагаа явуулж, дотоод, гадаадын нэр хүндтэй бизнес эрхлэгчдийг урьж авчран хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүч, шинэ материал зэрэг салбарын олон төсөлд гарын үсэг зүрлаа.
Энэ жилийн үзэсгэлэнд АСЕАН-ы орнуудын боорцог, кофе, шоколадан бүтээгдэхүүн, жимсний ундаа, амтлагч болон бусад тусгай хоол, арьс арчилгаа, биеийн тос, уруул өнгөлөгч, бугуйвч, хүзүүний зүүлт болон бусад дагалдах хэрэгсэл, түүнчлэн латекс дэр, гудас зэрэг гэрийн тавилга хэрэгслийг дэлгэн худалдаалж байна. Нийт 150.000 ширхэг, 3000 орчим тонн бараа бүтээгдэхүүн дэлгэгдэж байгаа нь өмнөх оны мөн үеэс гурав дахин нэмэгджээ.

Тариалан аялал жуулчлалыг уялдуулан нутаг усаа хөгжүүлж байна
Хятадын Гуанси мужид болсон Хятад-АСЕАН-ы экспод оролцож байгаа гадаад сурталчилгааны сэтгүүлчид 09-р сарын 18-ны өдөр тус нутгийн Даминг уулын цайны цэцэрлэгт хүрээлэнтэй танилцлаа.
Сэтгүүлчид цай тарьж байгаа талбайд хүрч өөрийн гараар цай түүн дахин түүсэн цайгаа гар аргаар хийж боловсруулах явцад оролцсон юм. Энэхүү цай нь ямар ч химийн бордоо хийдэггүй гэдгээрээ тус нутгийн онцлог болж байдаг аж.
Дамин уулын цайны цэцэрлэгт хүрээлэн нь үндэсний хэмжээний аялал жуулчлалын газар бөгөөд "Дэлхийн урт наслалтын өлгий нутаг", "Жуан үндэстний өлгий нутаг" гэгддэг. Наннин хотын "Арын цэцэрлэг" нэрээрээ алдаршсан Шанлинь шяньд байрладаг. Наньнин хотоос 78 км зайд оршдог. Автобус унаа байнга явдаг учир зам тээвэр маш хялбар дөхөм юм.
Үзэсгэлэнт газар нь 1200 акр талбайг эзэлдэг бөгөөд хамгийн ихдээ 200 метрийн өндөртэй, зөөлөн налуу толгодтой. Үзэсгэлэнт газрын уур амьсгал нь дулаан чийглэг, жилийн дундаж температур 20.9癈, хүний амьдрах хамгийн тохиромжтой орчин, хүчилтөрөгч баялаг байдаг.
Үзэсгэлэнт газар нь голчлон үзвэрийн газар, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай, хурлын талбай, нийтийн хоол, орон сууцны талбайгаас бүрддэг. Аялал жуулчлалын гол үзмэрүүд нь соёлын үзэсгэлэнгийн танхим, цайны фермийн тосгон, эртний цай хийх цех, спортын тоглоомын талбай, цай түүх цэцэрлэг, алдартай цайны үзэсгэлэнгийн цэцэрлэг, хулсны цэцэрлэг зэрэг жуулчдын сонирхлыг татахуйц олон барилга байгууламжтай. Бүжгийн үзүүлбэр, цайны урлагийн тоглолт, цай түүх, унадаг дугуй унах, шорлог хийх, галын үдэшлэг, загас агнуур болон бусад зугаа цэнгэл, туршлагын төслүүд зэрэг олон төрлийг хамруулан ажиллаж тухайн орон нутгийн эдийн засгийг хөгжүүлж, ядуурлаас гаргаж байна.

Хөгжил дагуулсан хилийн хот
Гуансийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Дүншин хот болон Вьетнамын Манжэ хот хоёр нь нэг гол голоор л зааглагдсан хилийн хот. Хилийн хотыг холбосон 100 метр хүрэхгүй гүүрэн дээгүүр ачаа бараа үүрч чирсэн иргэд нааш цааш сүлжилдэн хөл хөгжөөн ихтэй харагдана. 09-р сарын 19-ний өдөр Хятадын хилийн муж хотын хэвлэл мэдээллийнхэн Гуансигийн Дүншинд хүрэлцэн ирж, хилийн энэ жижиг хотын өвөрмөц сэтгэл татам байдалтай тайлцсан юм.
Дүншин хилийн хотын жуулчлалын газар нь Гуансийн анхны боомтын соёлыг харуулсан аялал жуулчлалын цогцолбор бөгөөд, боомтын гарц, аялал жуулчлал, дэлгүүр, хоног буудал, судалгаа шинжилгээ хийх, шинжлэх ухааныг сурталчлах, амралт зугаалга, бизнес болон бусад чиг үүргийг нэгтгэсэн газар юм. Хилийн боомт хотын хувьд Дүншин нь Хятад улсын хаалганы бэлгэдэл юм. Дуншин боомт бол Вьетнамд бие биенээ түшиглэсэн хотуудтай манай улсын цорын ганц үндэсний нэгдүгээр зэрэглэлийн боомт. Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс байгуулагдсанаар Дуншин боомт Хятад улсыг гадаад ертөнцөд нээлттэй болгоход улам чухал үүрэг гүйцэтгэх болно. Дуншин боомтын Хятад-Вьетнамын гүүрнээс Вьетнамын Халонг булан руу аялах, Вьетнамын Ханой, Хо Ши Мин хотоор дамжин Камбож, Лаос, Мьянмар, Тайландын үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой. Хятад-Вьетнамын гүүрний дунд байрлах улаан шугам нь Хятад, Вьетнамыг тусгаарлах шугам бөгөөд хүмүүс эх орноосоо гарахдаа "эх орноосоо нэг алхмаар" гардаг. Хятад, гадаадын жуулчид Дуншинд ирэхдээ заавал боомт руугаа очдог. “Боомтоор явахгүй бол Дуншинд аялаад дэмий” гэдэг үг бий.
Энэ жижиг хотод Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудын тусгай бүтээгдэхүүнүүдийг худалдаж байдаг нэгэн гудамж байдаг. Төрөлжсөн дэлгүүрийн эзэн Юнь:
- Манай дэлгүүрт Хятад, Вьетнамын өдөр тутмын гэр ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнээс гадна Тайландын хатаасан жимс, Малайзын цагаан кофе зэрэг тусгай бүтээгдэхүүн худалдаалдаг. "Вьетнам кешью самар маш их алдартай. Юньнань, Хайнань, Хэбэй, Гирин болон бусад орны үйлчлүүлэгчдэд маш их таалагддаг. Аялаад буцсаны дараа хүмүүс надаас онлайнаар холбогдож дахин худалдаж авдаг гэж баяртайхан ярьлаа.
Мөн энэ гудамжинд Чяо Пи ордон гэдэг хуучин маягийн жижиг барилга бий. Дүншин Чяопихүй замын соёл судлалын нийгэмлэгийн дарга Линь Хүйжян:
- Чяопи гэдэг нь хилийн чанад дахь хятадуудын гэр бүлдээ илгээсэн захидал, мөнгөн гуйвуулгын нэгдмэл нэр юм. Гадаад улсад ажиллаж амьдарч байсан Хятадын ард түмний бизнес эрхэлсэн түүх, зовлон зүдгүүр туулсан түүх, амьдрал тэмцлийн түүхийг хадгалсан хуулбарлах боломжгүй, орлуулж болшгүй хөшөө дурсгалын ордон юм. Би өөрөө эндээс шууд ашиг хүртдэг байсан, учир нь намайг бага байхад эцэг эх маань Тайландад очиж амьжиргаагаа залгуулж байсан юм. Тэдний энэхүү ордноор дамжин илгээсэн мөнгө манай гэр бүлийн орлогын чухал эх үүсвэр болж байлаа.
Японы эсрэг дайны үеэр хилийн чанад дахь мөнгөн гуйвуулгын янз бүрийн замууд тасалдахаас Хятад улсын хилийн чанад дахь иргэдийн гэр орондоо зориулж бичсэн захидал чимээ, мөнгө төгрөгийг энэхүү ордноор дамжин илгээдэг болсон байдаг. Линь Хүйжян:
- Би энэ ажилдаа дуртай, мөн Чяо Пи соёлыг хүртэгч учраас үргэлж ямар нэг зүйл хийхийг хүсдэг.Чяо Пи соёлыг сурталчлахын тулд би Малайз, Тайланд болон бусад улсаас материал, эд зүйлс цуглуулсан. Түрүүхэн Индонезэд амьдарч байгаа манай улсын иргэн надтай холбогдож 1940-өөд оны хуучин бичиг баримтыг илгээх санаачилга гаргасан. Ингэж би янз бүрийн үеийн захидал, шуудангийн дугтуй зэргийг бага багаар цуглуулсан. Илүү олон хүн Хятадын соёлыг ойлгож, Хятад болон хилийн чанад дахь хятадуудын эх оронч үзэл, эх орноо хайрлах сэтгэл улам дэлгэрч байгаасай гэж найдаж байна.
10 мянган жилийн соёл иргэншилтэй энэхүү ногоон хот далай тэнгисийн эдийн засгийг идэвхтэй хөгжүүлж, хил дамнасан аж үйлдвэрийн цогц хөгжлийг дэмжиж, байршил, тээврийн давуу талдаа тулгуурлан орчин үеийн санхүү, дэвшилтэт үйлдвэрлэл, дижитал эдийн засаг, ухаалаг ложистик, соёл, спорт, эмнэлгийн тусламж, аж үйлдвэрийг хөгжүүлэн, Хятад-АСЕАН-ы хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад үйлчилж байна.
