"Тогтвортой байдал бол консерватив тогтвортой байдал биш, харин идэвхтэй, дэвшилттэй тогтвортой байдал юм”

Саяхан Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний бэлчир, Гүйжөү, Ганьсү, Ниншя зэрэг улсын 8 тооцооллын эрчим хүчний зангилаа албан ёсоор батлагдсан. Одоогийн байдлаар бүх Хятадын нэгдсэн том дата төвийн системийн ерөнхий зураг төслийг боловсруулж, “Зүүн бүсийн тооцооллын эрчим хүчний эрэлтийг баруун зүгт эмх цэгцтэй чиглүүлэх” төслийг бүрэн эхлүүлээд байна. Энэхүү төсөл нь үр дүнтэй хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, бүс нутгийн зохицуулалттай хөгжлийг дэмжинэ.
Одоогийн байдлаар дотоодын эрэлт хэрэгцээ нь эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна. Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээг тэлэх стратегийг тууштай хэрэгжүүлж, эдийн засгийн үндсийг улам бэхжүүлж, хөгжлийн дотоод хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлэх болно.
Зөвхөн дотоодын хэрэгцээгээ тэлэхийн тулд биш. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч бид өөрсдийнхөө ажлыг гуйвшгүй сайн хийх ёстой.
02-р сарын 18-нд олон хэлтэс хамтран "Аж үйлдвэрийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих хэд хэдэн бодлого", "Үйлчилгээний салбарын хүндрэлтэй салбарыг сэргээн хөгжүүлэх хэд хэдэн бодлого"-ыг гаргасан.
Хятад улс эдгээр бодлого, арга хэмжээг нэвтрүүлж байгаа нь зах зээлд оролцогчдод бодлогын ногдол ашгийг аль болох хурдан хүртэх, аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, хөгжлийн чадавхыг хуримтлуулах, үйлчилгээний салбарын зах зээлд оролцогчдод хүндрэл бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх, зах зээлийн хүлээлтийг тогтворжуулах, эхний улиралд, тэр байтугай бүтэн жилийн хугацаанд эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг хангахын төлөө юм.
Үүний зэрэгцээ, эл газар орон мөн “өндөр сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй": Гуандүн муж нь энэ жилийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтыг 8 хувиар нэмэгдүүлж, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээг 6.5 хувиар нэмэгдүүлж, стратегийн 20 аж үйлдвэрийн кластер байгуулахыг санал болгон дэвшүүлэв. Ляонин муж нь ухаалаг сайжруулалтын төслүүдийг цаашид хэрэгжүүлэхийг санал болгов. Аньхүй муж нь 2022 онд мужийн зэрэглэлийн 500 "мэргэшсэн, шинэ" аж ахуйн нэгжийг хөгжүүлж, улсын хэмжээний 80 орчим төрөлжсөн, мэргэшсэн аж ахуйн нэгж байгуулахыг хичээх юм гэж санал болов.
Төвийн эдийн засгийн ажлын бага хурлын шаардлагын дагуу энэ оны эдийн засгийн ажил тэргүүн эгнээнд байж, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшил гаргах ёстой.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Шяо Ячин:
- Тогтвортой байдал бол консерватив тогтвортой байдал биш, харин идэвхтэй, дэвшилттэй тогтвортой байдал юм, бид аж үйлдвэрийн өндөр чанартай хөгжлийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэжээ.
Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал энэ онд болох гэж байгаа нь нам, улс орны улс төрийн амьдралд томоохон үйл явдал болж байна.
Бид тогтвортой байдлаа хадгалж, ахиц дэвшилд тэмүүлэх ерөнхий зарчмыг баримталж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, бүх талаар хэрэгжүүлж, шинэ хөгжлийн хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, өөрчлөлт нээлтийг иж бүрэн гүнзгийрүүлэн, шинийг санаачилсан хөгжлийг баримталж, өндөр амжилтыг ахиулах ёстой. Чанарыг хөгжүүлж, ханган нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг гол чиглэл болгон баримталж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, хөгжил, аюулгүй байдлыг уялдуулан зохицуулж,"зургаан тогтвортой байдал", "зургаан баталгаа"-ын ажлыг үргэлжлүүлэн сайн хийж, ард түмний амьжиргааг үргэлжлүүлэн дээшлүүлж, макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад анхаарч, эдийн засгаа боломжийн хэмжээнд байлгаж, нийгмийн тогтвортой байдлыг бүхэлд нь хадгалж, Хятадын Коммунист Намын ХХ их хурлын ялалтыг угтаж байна.
