solongonews
Ши Жиньпиний хэлсэн үгийг өндрөөр үнэлэв
2018-06-25 17:34
Ши Жиньпиний хэлсэн үгийг өндрөөр үнэлэв

ХКН-ын Төв хорооны гадаад харилцааны ажлын хурал 22, 23-нд Бээжинд болов. Тус хуралд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн  бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин: Хятадын  гадаад харилцааны ажлыг шинэ эриний Хятадын онцлогтой социалист гадаад  харилцааны үзэл санаагаар удирдуулж, гадаад дотоодын байдлыг харгалзан үзэж,  үндэстнүүдийн сэргэн мандалт, хүн төрөлхтний дэвшлийг ахиулахад үйлчлэх гол  шугамын дагуу хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулж, улс орны бүрэн  эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг эрс хамгаалж, дэлхийн засаглалын  системийн өөрчлөлтөд идэвхтэй оролцон, дэлхийн түншлэлийн харилцааны сүлжээг  сайжруулж, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны шинэ төлөв бий болгох  хэрэгтэй гэжээ. 

Ши Жиньпиний хэлсэн үг Хятадын гадаад харилцааг  тодорхойлж, Хятад улс бодит үйл ажиллагаагаар дамжуулж, бүс нутаг, дэлхийн энх  тайвныг хамгаалан, дэлхийн хөгжил дэвшлийг ахиулж, дэлхийн засаглалын системийн  өөрчлөлтөд оролцон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах аугаа  зорилтыг биелүүлнэ гэдэгт итгэж байна гэж гадаадын мэргэжилтэн судлаачид  илэрхийллээ. 

АНУ-ын Уолл Стрийтийн банканд 30 гаруй жил ажилласан,  нэрт эдийн засагч Ахмед "нэг бүс нэг зам"-ын санаачилгатай холбоотой хөрөнгө  оруулалтын төсөлд анхаарал хандуулж байна. Тэрээр: "Нэг бүс нэг зам" бол өнөөг  хүртэл гарсан хамгийн их өөрчлөлтийн шинжтэй хөгжлийн санаачилгын нэг юм.  Түүнийг цаашид ахиулбал зам дагуу орнуудад эдийн засаг, улс төр, нийгмийн олон  салбарт идэвхтэй өөрчлөлт гаргана гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл