Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 06-нд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг цаашид ахиулж, хүнсний аюулгүй байдлын баталгааны чадварыг үр дүнтэй дээшлүүлэх тал дээр төлөвлөлт хийсэн бөгөөд “БНХАУ-ын аудитын тухай хууль (Нэмэлт өөрчлөлт оруулах төсөл)" -ийг баталлаа.
Хуралд хүнсний аюулгүй байдлыг хангах нь үндэсний аюулгүй байдал, хөгжлийн ерөнхий төлөв байдалтай шууд холбоотой. Намын төв хороо, төрийн зөвлөлийн төлөвлөлтөөр сүүлийн жилүүдэд олон газар дахь холбогдох хэлтсүүд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд анхаарал тавин ажилласнаар үр тарианы ургац сайн болсон. Эдийн засаг нийгмийн хөгжил, цар тахлын эсрэг ажилд маш их дэмжлэг үзүүлсэн гэж тэмдэглэжээ.
