Хятадын АЧА байгуулагдсаны 91 жилийн ойн баярыг АНУ-д тэмдэглэв
2018-08-01 16:07
Хятадын АЧА байгуулагдсаны 91 жилийн ойн баярыг АНУ-д тэмдэглэв.

БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайдын яамны Төрийн батлан хамгаалах цэргийн атташе Жан Лижүнь гэр бүлийнхний хамт 07 дугаар сарын 30-ны үдэш хүлээн авалт зохион байгуулж, Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 91 жилийн ойн баярыг тэмдэглэсэн байна.
БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянькай хүлээн авалтад оролцож үг хэлэв. АНУ-ын Цэрэг армийн холбогдох албан тушаалтан, зочид, Засгийн газрын албан хаагч, бусад олон салбарын найз нөхөд, нөхөрсөг улс орнуудаас АНУ-д суугаа элчин сайдын яамны албан тушаалтнууд, Хятадаас АНУ-д суугаа албан байгууллагын төлөөлөгчид зэрэг 500 гаруй хүн хүлээн авалтад оролцсон байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : http://news.sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
