09-нд Хятадын Үндэсний статистикийн газрын нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд энэ оны эхний хагаст Хятадын оршин суугчдын хэрэглээний үнэ буюу CPI өнгөрсөн жилийн мөн үеэс 3.8 хувиар өсөж, 06 дугаар сард CPI өнгөрсөн жилийн мөн үеэс 2.5 хувиар дээшилж, өмнөх сарынхтай харьцуулахад үргэлжлэн буурсан байна. Ажил үйлдвэрлэл сэргэхийг дагаад зах зээл болон аж үйлдвэрлэлийн сэргэлт үргэлжлэн ахиц гарч, зах зээлийн эргэлт ерөнхийдөө тогтвортой байна гэж мэргэжилтэн үзсэн байна. Ирээдүйд CPI ерөнхийдөө буурах чиг хандлагаа хадгалах төлөвтэй байна.
06 дугаар сард CPI өмнөх сараас үргэлжлэн буурч, өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өсөлтийн хэмжээ нь нэмэгдсэн байна.
