Ши Жиньпиний тусгай элч урилгаар Америкт айлчилна
2018-05-14 20:50
Америкийн засгийн газрын урилгаар, Ши Жиньпиний тусгай элч, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад Америкийн эдийн засгийн тал бүрийн яриа хэлэлцээний Хятадын талын ахлагч Лю Хэ 15-наас 19-ний өдрүүдэд Америкт айлчилна.
Тухайн үед ерөнхий сайдын орлогч Лю Хэ, Америкийн сангийн сайд Стивен Тернер Мнучин тэргүүтэй Америкийн талын эдийн засгийн баг бүрэлдэхүүнтэй хоёр орны эдийн засаг, худалдааны асуудлыг үргэлжлэн авч хэлэлцэх болно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лүкан 14-нд мэдэгдсэн байна.
Лүкан: Америкийн талтай хамтаар хүчин зүтгэж, удахгүй болох эдийн засаг худалдааны асуудлаарх зөвшилцлийг идэвхтэй, бүтээлч үр дүнд хүргэхэд Хятадын тал бэлэн байна хэмээн онцолжээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
