solongonews
Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн форум болов
2018-05-14 16:10
Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн форум болов.

ХОУР-гийн мэдээ:  Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн тухай 5-р удаагийн дээд хэмжээний форум саяхан Гуандүн мужийн Шэньжэнь хотноо болов.  Хятадын 540 хотын 1500 гаруй шилдэг аж ахуйн нэгжийн эзэд, олон салбарын  бизнесман хуран цугларч, хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжил дэвшлийн гүн  давхаргын шалтгаан болон хөгжлийн чиг хандлагыг авч хэлэлцэн, хамтаар судалгаа  хийжээ.

Хятад улс өөрчлөлт  нээлтийн бодлогыг 40 жил хэрэгжүүлж, “Нэг бүс нэг зам” санаачилга, Хятадад үйлдвэрлэх 2025 зэргийг дурдсанаар Хятадын  хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид хөгжлийн хамгийн сайхан боломж тохиож байгаа юм.  Ялангуяа “Нэг бүс нэг зам” санаачилга Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн  нэгжүүдэд дэлхий дахинтай уялдаатай хамтран  ажиллаж, хамтаар ашиг хүртэх хөгжлийн боломжийг олгосон юм. Энэ удаагийн форум хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ирээдүйн  хөгжлийн зам, уламжлалын болон шинэ салбарын  бизнесийн хөгжлийн загварыг хайж, бизнесийн шинэчлэл, өөрчлөлтийн нөхцөл байдалд  хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ямар хөгжлийн шинэ боломжтой буйг илрүүлж, хөрөнгө  оруулалтын шинэ төслийг байгуулж, боломжийг бүрэн ашиглахыг дэмжих зорилготой  юм. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл