
Ахиад долоо хоног өнгөрвөл ДХБ-ын маргааныг зохицуулах байгууллагын хуульч Свансон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх юм.
ДХБ-ын маргааныг зохицуулах байгууллага үүний улмаас хэвийн үйл ажиллагаа нь доголдож магадгүй болжээ. Дэлхийн олон талт худалдааны системд түүхэнд байгаагүй ноцтой хямрал нүүрлээд байна. ДХБ-ын маргааныг зохицуулах механизм бол дэлхийн олон талт худалдааны системийн цөм, ДХБ-ын маргааныг зохицуулах байгууллага дампуурахаас хэрхэн зайлсхийх нь ДХБ-ын тулгамдсан асуудал болжээ.
ДХБ-ын өөрчлөлтийг хэрхэн ахиулж, олон улсын олон талт худалдааны системийг дахин эрч хүчтэй болгож, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулахад дэлхийн гол гол эдийн засгийн цогц гурван нийтлэг ойлголтод хүрэх шаардлагатай байна.
1-рт, Өргөдөл гомдол мэдүүлэх байгууллагад АНУ-ын учруулах саадыг арилгах. 2016 оны 8-р сард АНУ засгийн газар солигдох шалтгаар өргөдөл гомдол мэдүүлэх байгууллага шинэ шүүгч сонгоход саад болж, дараа нь элдвээр шалтаглан ДХБ-д өөрчлөлт хийхийг болиулсан юм. Гэвч Америк зохицуулах төсөлд огтхон ч санал болгож байсангүй. Европын холбооны комисс ба Канад улс энэ 7 хоногт ДХБ-д өөрчлөлт хийх төсөл өргөн барихдаа ДХБ-ын маргааныг зохицуулах механизмд АНУ саад болж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн юм. Канадын төсөлд ДХБ-ын маргааныг зохицуулах байгууллагыг бэхжүүлж эрчимжүүлэхийг шаарджээ. Харин Европын холбоо, хэрэв өргөдөл гомдол мэдүүлэх байгууллагын шүүгч шалгаруулах үйл ажиллагаанд АНУ үргэлжлэн саад болбол ДХБ-ын маргааныг зохицуулах механизм цаад тал нь 2019 оны 12-р сар хүртэл оршин тогтнох боломжтой гэж сэрэмжлүүлсэн байна.
2-рт, худалдааг ивээх үзэл, ганц талт үзлийг хориглох хэрэгтэй. ДХБ-ын зарга мэдүүлэх байгууллагын шүүгчийг томилох ажилд саад учруулахаас гадна АНУ худалдааны маргаанаа зохицуулахдаа ДХБ-аас гадуур, дотоодын хуулиа ашиглан дэлхийн гол гол эдийн засгийн цогцоос гаалийн татвар нэмж хураахаар дарамт үзүүлж, буулган авч байна. Иймэрхүү ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл нь ДХБ-ын нэр хүндийг ихээр хохироож, дэлхийн олон тал худалдааны дүрмийг зөрчиж байна.
3-рт, зөвшилцөн санал нэгдэх зарчмыг баримтлах хэрэгтэй. Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И олон улсын худалдааны системийн өөрчлөлтийг ахиулах тухай ярихдаа: ДХБ-ын амин чухал үнийн тухай үзэл, үндсэн зарчмыг орхиж болохгүй. Хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг орхигдуулж болохгүй. Зөвшилцөн санал нэгдэх үзэл баримтлалаар, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь туйлын чухал юм гэжээ.
Тэрээр: ДХБ-ын өөрчлөлтийн зорилт нь Өмнөд, Умардын ялгааг улам ихэсгэхийн төлөө биш, харин дэлхийн хөгжлийн өгөөжийг олон улс шударгаар хуваалцахын төлөө юм. ДХБ-ын өөрчлөлт талуудын амин чухал эрх ашигтай холбоотой учир өргөн хүрээнд бүрэн дүүрэн зохицуулалт хийж, талуудын, ялангуяа хөгжиж буй орнуудын саналыг сонсох хэрэгтэй гэжээ.
