solongonews
Тунляо хотын олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо
2016-08-15 11:38
Хятад-Монголын үзэсгэлэн- 2016 буюу Тунляо хотын олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо.

  Хятад-Монголын үзэсгэлэн-2016 буюу Тунляо хотын олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн энэ сарын 12-ны өдөр Өвөр Монголын Тунляо хотын Хорчин дүүргийн олимпийн төвийн талбайд боллоо.

   Энэ удаагийн үзэсгэлэнд Өвөр Монголын Тунляо хотын 56 аж ахуйн нэгжийн 56 үзэсгэлэнгийн талбай, Улаанхад хотын 8 аж ахуйн нэгжийн 9 үзэсгэлэнгийн талбай, Шилийнгол аймгийн 8 аж ахуйн нэгжийн 8 үзэсгэлэнгийн талбай, Хятадын Ляо Нин мужийн Фү Шинь хотын 3 аж ахуйн нэгжийн 3 үзэсгэлэнгийн талбай, Гирин мужийн Сүн Юань хотын 2 аж ахуйн нэгжийн 2 үзэсгэлэнгийн талбай, Тайваний 33 аж ахуйн нэгжийн 50 үзэсгэлэнгийн талбай, Монгол Улсын 50 аж ахуйн нэгжийн 50 үзэсгэлэнгийн талбай, ОХУ-ын 15 аж ахуйн 12 үзэсгэлэнгийн талбай, Солонгос улсын 1 аж ахуйн нэгжийн 4 үзэсгэлэнгийн талбай, Хятад  улсын дотоодын бусад газрын 5 аж ахуйн нэгжийн 5 үзэсгэлэнгийн талбайн нийт 200 гаруй аж ахуйн нэгжүүд оролцлоо. 400 орчим бизнесмен оролцсоноос гадаадын бизнесмен 200 орчимд хүрчээ. 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл