Энэ онд Шанхайн музейд зохиогдсон Орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн үеэр “Бяцхан Мона Лиза” сэдэвт нэгэн сонирхолтой бүтээл тавигдсан байна. Мона Лизагийн янз бүрийн загварлаг дүрслэл бүхий цомгууд олон хүмүүсийн анхаарлыг татжээ. Бүр хүүхэлдэйн киног ч санагдуулам дүр төрхийг бүтээсэн байлаа. Гол нь үүгээрээ хүүхдийн төсөөлөлд нийцүүлэн сонирхлыг нь татаж, тэдэнд дүрслэх урлагийг мэдрүүлэх зорилгоор ийм өвөрмөц бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн гэж үзэсгэлэнд оролцогч уран бүтээлчид тайлбарласан байна.

Мона Лизагийн Бээжин дуурь дахь дүр төрх

Мона Лизагийн орчин үеийн эмэгтэйлэг дүр төрх

Мона Лизагийн хүүхэлдэйн киноны баатруудаар орлуулсан хувилбар

Хүүхдийн төсөөллөөр бүтээсэн Мона Лизагийн шинэ дүр төрх




Бэлтгэсэн: Э.Үржинханд
Эх сурвалж: www.crienglish.com
