Үдэшлэгээс сайхан залууг хэрхэн урхидах вэ?
2015-12-28 18:21
Тун удахгүй баярын үдэшлэгүүд шил шилээ даран зохиогдох гэж байна. Үдэшлэгийн хатан хаан нь байж сайхан залуусыг урхидмаар байна уу. Бидэнд энгийн хэдхэн зүйл л шаардлагатай. Доорх зүйлсийг туршаад үз, амжилт хүсье.
1. Сайхан хувцасла
Үдэшлэгт байгаа бүсгүйчүүдээс хагийн ганган, хамгийн гоёмсог, хамгийн тачаангүй ” ХАМГИЙН ХАМГИЙН” нь байх ёстой шүү. Тиймээс бэлтгэлээ сайн базаагаарай. Яарч там тумхан хувцаслаж огт болохгүй. Энэ бол таны үдэшлэг байх ёстой.

2. Улаан уруул
Эрэгтэй хүн гуравхан секүндийн дотор эмэгтэй хүний толгойноос хөл хүртэл хараад амждаг. Та уруулаа час улаанаар будсан бол өөрийг чинь таван секүнд харах болно. Гэхдээ уруулын будаг тань нүүрний будалттай маш сайн зохицох ёстойг бүү мартаарай.

3. Сайхан бүжиглэ
Тайзыг зөвхөн “ЧИ” л эзэгнэх ёстой шүү. Гэхдээ бүжиг тань эмэгтэйлэг, бас өөртөө тохирсон өвөрмөц, хамгийн гол нь сайхан байх ёстой.

4. Хэтрүүлж болохгүй
Залуудаа харагдах гэж байна гээд хажууд нь наалдаад байж болохгүй. Үл үзэгдэгч шиг бай. Өөрийгөө тэр олон бүсгүйчүүд дундаас хайлга.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
