solongonews
Хятад улсын Синофармын вакцины үр дүн төсөөлснөөс сайн байна
2021-01-15 16:42
Хятад улсын Синофармын вакцины үр дүн төсөөлснөөс сайн байна.

Хятад улсын Синофарм корпорацын дэргэдэх Биотехнологийн CNBG компанийн “COVID-19”-ийн вакцинд АНЭУ, Бахрейн хоёр орон албан ёсоор зөвшөөрөл олгон зах зээлд нийлүүлсний дараа 2020 оны 12-р сарын 30-нд Хятад улсын Эм бэлдмэлийн хяналтын товчоо тус вакциныг нөхцөл заалттайгаар зах зээлд нийлүүлж болох зөвшөөрсөн юм.

Үүнээс өмнө Хятад, АНЭУ, Бахрейн, Египет болон Йордан зэрэг таван орны засгийн газар тус вакциныг яаралтай үед хэрэглэж болох зөвшөөрлийг олгосон юм. Гадаадын орнуудын хувьд, арав гаруй орны төрийн тэргүүн болон засгийн газрын удирдагчид Хятад улсын Синофарм корпорацын Биотехнологийн CNBG компанийн “COVID-19”-ийн вакцин хийлгэжээ. Өдгөө 50 гаруй улс орон тус вакциныг худалдан авах хүсэлт гаргасан байна.

Хятадын Синофарм корпорацын ерөнхий захирал Лю Жинжэнь хэлэхдээ: “улсын дотоодын вакцинжуулалтад Синофарм корпорацын дэргэдэх биотехнологийн CNBG компанийн COVID-19-ийн вакцинаас одоог болтол 10 сая тунг хэрэглэв, үүнд ноцтой сөрөг илрэл гарсан мэдүүлэг аваагүй байна. Манай корпорац өдгөө COVID-19-ийн вакцин хийлгэсний дараах зарим хариу илрэл, тухайлбал тарилга хийгдсэн хэсгийн өвдөлтөд шинжилгээ хийж байгаа юм. Бүх биед үзүүлж мэдэх хариу урвалд голдуу толгой өвдөх, булчин өвдөх, халуурах зэрэг илрэл багтаж байна. 2020 оны сүүлчид манай корпорац 100 сая тун вакцин үйлдвэрлэв, энэ онд 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна” гэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл