solongonews
Үзэсгэлэнт хөдөө нутгийн ханын зургаар гангарав
2021-06-07 16:25
Үзэсгэлэнт хөдөө нутгийн ханын зургаар гангарав.

Өдгөө “Цагаан хэрэмний хормойд байрлах ханын зургийн тосгон”, “Уулан дахь ханын зургийн музей” нь Бээжингийн Хуайрөү дүүргийн Да Шүйюй тосгон ба Хүнань мужийн Шиньхуа шянь Лунвань тосгоны онцгой нэр томьёо болжээ. Эдгээр тосгонууд тухайн үедээ ядуу буурай, уул ус сайтай газар оршдог боловч хэн ч мэддэггүй байсан. Одоо ханын зургуудад хөндлөнгөөс оролцсон тул эдгээр тосгонууд хөдөө орон нутгаа урлагаар сэргээх удирдагч нь болж эхлэв.

Дүрслэх Урлагийн Төв Академийн ханын зургийн тэнхимийн багш, оюутнууд олон жилийн турш Бээжингийн Хуайрөү дүүргийн Да Шүйюй тосгон, Хүнань мужийн Шиньхуа шянь Лүнвань тосгон, Жянсү мужийн Лиян хотын Чинфэн тосгон ба Хэбэй мужийн  Шүньпин шянь Дүн Жинжянь тосгон зэрэг газарт тосгоны оршин суугчдын байшингийн ханан дээр анимейшн зурах, ханын зургаар тосгоны өнгө үзэмжийг сайжруулж, хүмүүнлэгийн болон байгаль орчны уялдаа холбоог сайжруулах, тосгоны гоо үзэсгэлэнт байдлыг сайжруулж, үүнд үндэслэн хөдөөгийн сэргэлтийн шинэ өсөлтийн цэгийг эрэлхийлэх болно.

      Цагаан хэрэмний хормойд байрлах ханын зургийн тосгон

   Да Шүйюй тосгоныг Чинлүн хавцлын үзэсгэлэнт бүс хэмээн хамгаалдаг, байгалийн давуу талтай. Гэхдээ ард иргэдийн аялал жуулчлал давамгайлсан Да Шүйюй тосгон хөгжлийн тодорхой хугацааны дараа бизнесийн сэтгэлгээ хэвшсэн байдалтай, үйлчилгээ нь ижил онцлогтой болсон зэрэг асуудал тулгарч, аялал жуулчлалын орлогын өсөлт зогсонги байдалд  ороод байна.

2016-2020 он хүртэл таван жилийн хугацаанд Бээжингийн Хуайрөү дүүргийн Хуайбэй хотхоны Намын хороо, засгийн газрын удирдлага дор Дүрслэх Урлагийн Төв Академийн ханын зургийн тэнхимийн багш, оюутнууд Да Шүйюй тосгонд суурьшиж, гудамжны зургийн ур чадварыг ашиглан олон мянган кв.м ханын зураг зурах ажлыг хийснээр Да Шүйюй тосгоныг Бээжингийн захын  үзэсгэлэнт газар болгожээ.

   Энд багш, оюутнуудын бүтээлүүд анх Хятадын уламжлалт өлзий сэдэвт “Загас”-наас үндэслэсэн байдаг. Үүний зэрэгцээ эд баялаг, амар амгаланг нэгэн зэрэг бэлгэдсэн байна. Зургууд нь агуулга, хэв маягийн хувьд олон төрөл байдаг. Өнгөлөг “Далайн өргөст хэмхүүд далайгаас гарах нь” зураг, Домогт сэдэв, уламжлалт ландшафтын хэв маягаас сэдэвлэсэн  “Бэйминь Жыкүнь” /Нар хүрч чадахгүй тэнгисийн том загас/ ба утга зохиол, урлагийн сонгодог бүтээлүүдээс "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" зэрэг болно. Үүний зэрэгцээ ханан дээрх зургуудын зохион байгуулалт нь тохиромжтой зохицонгуй болохоор жуулчдад баялаг үзэмж авчирсан юм. 

Тэр үеэс хойш багш, оюутнууд тосгоны иргэдийн хэрэгцээг хангахад илүү их анхаарч, ард олны байшингийн ханан дээр зурсан ханын зургуудыг тэдний бахархал болгожээ. Жишээлбэл, “Миний үзэсгэлэнт орон-Янз бүрийн” бүтээлийн зураг төслийг гаргахдаа багш, оюутнууд тосгоны оршин суугчдын үзэсгэлэнт хөдөө орон нутгийг хэрхэн төсөөлж байгааг олж харж, өнгөт, өлзийт шувууг ашиглан зургийг нь бүтээсэн нь тосгоныхонд таалагдаж магтаж байлаа.

    Сүүлийн таван жилийн хугацаанд эдгээр ханын зургуудын ачаар Да Шүйюй тосгоны аялал жуулчлалын орлого дөрөв дахин өсч, ардын заншлын аялал жуулчлалын цар хүрээ 150 хувиар өссөн. Дээд зэрэглэлийн гэр буудлын жилийн үйлдвэрлэлийн үнэ цэн 50 сая юаниас дээш болж, жуулчдын тоо шинэ дээд цэгтээ хүрчээ. Хамгийн чухал нь Да Шүйюй гэр буудал өмнөх “Ганц өрхийн төлөө тэмцэж” байснаас өнөөгийн үйлдвэржилт, кластерийн хөгжилд шилжиж, аж үйлдвэржсэн нарийн удирдлага, үйлчилгээний түвшинд чанарын сайжруулалт хийсэн юм. Энэ хугацаанд Да Шүйюй тосгон Гудамжны урлагийн анхдугаар наадам гэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж, амралтын өдрүүдэд олон гэр бүлийн цугларалт, корпорацын жилийн уулзалтуудыг энд хийдэг. Гудамжны урлаг нь шинэ өсөлтийн цэг болж, Да Шүйюйгийн хөдөө орон нутгийн соёлыг сэргээх хөшүүргийг бэхжүүлэв. 

             Том уулан дахь ханын музей

    Да Шүйюй тосгоны амжилтаар улсын хэмжээнд бүх газар орны зураг зурах ажлыг эхлүүлсний зэрэгцээ Хүнань мужийн Шиньхуа шянь Лунвань тосгон нь эдгээрийн нэг юм. 

Лунвань тосгон Лунвангийн намгархаг газрын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Байгалийн давуу талтай боловч замын түгжрэлээс болж эдийн засаг нь төдийлөн сайжирсангүй. Шиньхуа шянь нь Да Шүйюй тосгоноос санаа авч 2018 оны 04-р сараас хөдөө тосгоныг сэргээн босгох стратегид үндэслэн “Урлагийн тосгон” байгуулах үүрэг хүлээлээ. 2018 оны 05-р сард Шиньхуа шяний засгийн газар, Төв Дүрслэх Урлагийн Академийн ханын зургийн хэлтэс харилцан солилцоо, судалгаа явуулж, Лунвань тосгоны уран сайхны өөрчлөлтийн зорилгыг тодорхойлов.  

Лунвань тосгоны уран сайхны өөрчлөлтийн жинхэнэ ач холбогдол нь ханын зураг, оюутны нийгмийн дадлагын хичээлүүдийн хослол юм. Оюутнууд фермийн байшинд хооллож, амьдардаг бөгөөд хөдөлмөр эрхэлж байхдаа ажлынхаа баяр баясгаланг эдэлдэг. Тэд тосгоны оршин суугчидтайгаа аз жаргалтай байж, ядуурлаас ангижирч, баяжих гэсэн тосгоны хүмүүсийн хүсэл, төрөлх орон нутгаа өөрчлөх найдварыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэв.

 Багш, оюутнууд ханын зураг төслийг боловсруулахдаа тосгоны оршин суугчдын хэрэгцээнд тохируулан тэдний хүлээн зөвшөөрөх талыг бүрэн тооцож, уран сайхны стандартаа хэвээр хадгалав. Жишээлбэл, “Лунтэн Шиньхуа” нэртэй ханын зураг Шиньхуа шяний ландшафт, байгалийн үзэмжийн онцлог шинж чанарыг харуулсан. Түүгээр зогсохгүй, байгалийн ландшафтыг өвөрмөц түүх соёлтой хослуулан, түгээмэл байдлыг үнэлж үздэг. Зохион бүтээгч нь анх Шиньхуа шяний соёлын түүхийг бүрэн ойлгож, Чин гүрний хойд цамхаг, Вэньчан павильон, орчин үеийн хувьсгалт соёлын чухал газар зэрэг хэд хэдэн төлөөллийн газрыг сонгож зургийн урд ба дунд хэсгийн зураг авалт эдгээр хэсгүүдээс бүрдсэн байна. Бусад хэсэгт Лунваний уул, усыг дүрслэхэд цэнхэр, ногоон өнгийн том хэмжээтэй талбайг ашиглаж, мөн усан онгоцны дүрсийг түүнд чимэглэсэн нь Лунвань тосгоны хөх тэнгэр хөхөмдөг уул усны үзэсгэлэнт байгалийг шууд тусгасан байдаг; зурагт үүл ба долгионы яралж зэрэг Хятадын уламжлалт хэв маягт графикийг завсарласан нь ландшафт ба архитектурыг хооронд нь уялдуулан баялаг, бүрэн дүр төрхийг бүрдүүлсэн.

Өөр нэг жишээ нь хоёр “Ху Лан” зураг /Энэ бол дүр, зан заншлын зураг юм. Дэлгэц дээр худалдагч хүнсний зүйлээ мөрөн дээрээ үүрч, бөөн бөөнөөрөө бөхийж, хүүхдүүд гүйж очоод бие биедээ хэлж баярлаж байгаа нь/, нэг нь Өмнөд Сүн улсын уран зураач Ли Сунгийн “Ху Лан” зургийн дууриамал зураг “Орчин үеийн хөдөөгийн Ху Лан” зураг, нөгөө нь шинжлэх ухааны уран зөгнөлийн элементүүдийг нэмж оруулсан Шинжлэх ухаан, технологийн мэдрэмжээр дүүрэн “Ирээдүйн технологийн Ху Лан” зураг юм. Хоёр бүтээлийн үндсэн найрлага нь хоорондоо тэгш хэмтэйн дээр тосгоны орох хаалганд харгалзах хоёр ханан дээр байршлыг нь сонгож, нүдэнд харагдахуйц туршлагын үр нөлөөг олж авах нь дизайны мэргэжлийн ур чадварыг илэрхийлэхээс гадна, тосгоны эрч хүчийг сайжруулсан юм.

Лунвань тосгоны бараг 3000 м.кв ханын зургуудын дунд Ли Хуажи, Цао Ли зэрэг Дүрслэх Урлагийн Төв Академийн ахмад дайчдын сонгодог бүтээлүүдийг хуулбарласан нь хөх тэнгэр хөхөмдөг уул устай харилцан хосолсон байдаг.

           Хөдөөгийн сэргэлт гоо зүйн боловсролын хослол

   Дүрслэх Урлагийн Төв Академийн ханын зургийн тэнхимийн “Хөдөөгийн үзэсгэлэнт зураг” төслийг Тан Хүй  профессорын санаачилгаар олон жилийн турш олон тосгонд хэрэгжүүлж ирсэн. “Хөдөөгийн үзэсгэлэнт зураг”-ийг тосгоныхон анхнаас нь ойлгодоггүй. Дараа нь тэд таньж мэддэг болсон. Мөн тосгоныхон үе үеийн ханын зургуудыг тэсэн ядан хүлээдэг байсан нь Төв Дүрслэх Урлагийн Академийн ханын зургийн тэнхимийн багш, оюутнуудын тосгоны оршин суугчдын эрэлт хэрэгцээг гүнзгий ойлгож, уран сайхны давтан шалгалтыг тусгасан байдаг.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тосгоны оршин суугчид орлогын өсөлт төдийгүй, амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж, гоо зүйн чадвар сайжирсан юм. Энэ бол “Хөдөөгийн үзэсгэлэнт зураг”-ийн хамгийн том ач холбогдол болно.

Хөдөө орон нутгийг сэргээх нь урт хугацааны асуудал. Да Шүйюй тосгонд будгийн үзэсгэлэнтэй үйл ажиллагаа таван жилийн турш үргэлжилсэн, одоо ч үргэлжилж байна;Лунвань тосгон дахь үзэсгэлэнт зураг ч үргэлжилсээр байх болно.

Гоёмсог будсан хөдөө нутгийн зурагт хөдөөгийн сэргэлт, гоо зүйн боловсролыг хослуулсан байдаг. Өнөөдрийн эрин үе ханын зураг авах олон боломж олгосон. Бид хот суурин газрын тээврийн томоохон зангилаа, хөшөө дурсгалт барилга байгууламж, том цэцэрлэгт хүрээлэнд ханын зургуудыг дэлгэн тавьж, үндэсний ёслол болж, гадаад орнуудад түгээгдэж, өргөн уудам, ирээдүйтэй хөдөө тосгоны дүр зургийг мөнхөлсөөр байна. Хөдөөгийн үзэсгэлэнт дүр төрх ханын гоёмсог зураг зурахад шинэ утга санаа өгсөөр байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл