solongonews
Эхний улирлын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 21.2 хувиар нэмэгдэв
2021-04-15 14:32
Эхний уларлын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 21.2 хувиар нэмэгдлээ.

    Хятадын энэ оны нэгээс гуравдугаар сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1921.9 тэрбум кВт.цаг байсан нь өнгөрсөн оны мөн үес 21.2 хувиар нэмэгдсэн байна.

- Цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий төлөвлөлт үр дүн гарснаар эдийн засгийн хөгжил тогтвортой хэвээр байна. “Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй” бодлогын дагуу аж ахуйн нэгжийн ажлын цаг урт болсны улмаас аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөн нь нийгмийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэний чухал шалтгаан болсон юм. Үүнээс гадна, нэгдүгээр улирлын цахилгаан эрчим хүчний хэрэглээ өндөр хурдтай өсөхөд цар тархлын улмаас өнгөрсөн оны мөн үед цахилгаан эрчим хүчний хэрэглээний суурь бага байсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байна гэж Хятадын Эрчим хүчний судалгааны газрын мэргэжилтэн Е Чүнь танилцууллаа.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : finance.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл