
Малчин эмээ Нийгэм гар урлалын бүтээгдэхүүнээ вичатаар борлуулаад 20 мянган юанийн орлого олсон байна. Нийгэм эмээ Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны Хонгор сумын малчин. Сөнид зүүн хошууны дээсэн соёлын биет бус соёлын өвийн уламжлагч учир нэг долоо хоногт нэг удаа Сөнид зүүн хошууны хүүхдийн цэцэрлэгт дээсэн соёлын хичээл ордог аж.

Малчин эмээ хоёр жилийн өмнө хошууны төв Мандалт сууринд нүүн иржээ. Дээсэн урлалд дуртай эмээ маань цаг заваараа бүтээсэн дээсэн урлалаа вичатдаа дэлгэдэг байжээ. Харин дээсэн урлал сонирхогч олон байна гэж эмээ бодож байгаагүй билээ. Дээсэн урлал сонирхох хүн өдрөөс өдөрт олон болсоор одоо эмээгийн маань вичатдаа 2100 гаруй найзтай болжээ.
Нийгэм эмээ өглөө бүр 03:00 цагт босно. Сур, хялгас, дэлээр морь тэмээний эдлэл хэрэглэл, монгол гэрийн оосор бүслүүр зэргийг томж, Өвөр Монголын бүх аймаг хот болон Шиньжян, Хөхнуур, Хэбэй мужаар борлуулдаг байна.
- Түрээсийн машин, түргэн хүргэлтээр л бүтээгдэхүүнээ явуулна. Өнгөрсөн жил 20 мянган юанийн орлого олсон гэж Нийгэм ээж ярьж байв.
