solongonews
Элчин сайд Чай Вэньрүй Монгол Улсын БШУ-ы дэд сайд Г.Ганбаяртай уулзлаа
2020-08-28 21:35
Элчин сайд Чай Вэньрүй Монгол Улсын БШУ-ы дэд сайд Г.Ганбаяртай уулзлаа

Өнөөдөр буюу энэ сарын 28-ны өдөр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй Монгол Улсын БШУ-ын дэд сайд Ганбаярыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр, хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Чай Вэньрүй хэлэхдээ: - Хятад, Монгол хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц ахиц гарч, улс төр, эдийн засаг, соёлын салбарт хамтын ажиллагаа улам гүнзгийрсээр байна. Хоёр орны соёл, хүмүүнлэг, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Монгол Улстай нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Г.Ганбаяр илэрхийлэхдээ: - Монгол Улсын орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, боловсролыг хөгжүүлэхэд урт хугацааны туршид дэмжлэг үзүүлсээр ирсэн Хятад улсад талархал илэрхийлж, хоёр орны найрсаг харилцааг тасралтгүй хөгжүүлснээр талууд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын харилцаанд таатай орчин бүрдүүлсэн.  Хятад улстай боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлж, хоёр талын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд Монгол Улс бэлэн байна гэлээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://mn.china-embassy.org
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл