solongonews
ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн Ⅹ Их Хурлын илтгэлийн агуулга (Долоо)
2016-11-23 11:59
Экологийн боловсон бүтээн байгуулалтыг бүх талаар чанд сайжруулна.

1. Экологийн сэргээлт ба орчин тойрны хамгаалалтыг сайжруулна

      Экологийн улаан шугамыг бат сахин хамгаалах ажлыг тэргүүн эгнээнд тавьж, алгуур сэргэх ба хүний хүчээр сэргээх чиглэлийг уялдуулан баримтална. Бээжин, Тянжиний эргэн тойрны салхи элсний эхийг засах, “Гурван умард”-ын халхавч ойг бүтээн байгуулах, байгалийн ойг хамгаалах, тариалахаа зогсоож мод тарих, бэлчээрлүүлэхийг зогсоож бэлчээрийг сэргээх, хөрс шороог хамгаалах зэрэг гол экологийн инженерингийн ажлыг сайн зохион байгуулж хэрэгжүүлнэ.

Урьдчилан сэргийлэхэд голлон анхаарч ерөнхийд нь засахыг баримтлан, агаар, ус, хөрсний бохирдол зэрэг орчин тойрны томоохон асуудлыг идэвхтэй шийдвэрлэнэ.

2. Эх баялгийг арвилах ба орчин тойрныг хамгаалах орон зайн байршил, үйл ажиллагааны бүтэц, үйлдвэрлэлийн хэлбэрийг бий болгоно.

Хөгжүүлэхийн зэрэгцээ хамгаалж, хамгаалахын хамт хөгжүүлэхийг баримтална.

Гол хүчин чадал бүхий орны стратегийг хэрэгжүүлж, эрчмээ идэвхжүүлнэ.

Эх баялагийг нээн ашиглах хэлбэрээ өөрчилнө.

Бага нүүстөрөгчит эргэлтэт хөгжлийг ахиулна.

Энергиэ хэмнэж орчин тойрныг хамгаалах үйл ажиллагаа ба ой шугуй, элс өвсний чиглэлийг идэвхтэй хөгжүүлнэ.

3. Экологийн боловсон дүрмийн бүтээн байгуулалт ба соёлын хүмүүжил боловсролыг баримтална.

Экологийн боловсон дүрмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ.

Туршилтын цэгт эхлээд хийх ба нэгдмэл цогцоор ахиулах зэргийг уялдуулна

Экологийн соёлы идэвхтэй сайн хөгжүүлнэ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл