ӨМӨЗО сүүлийн жилүүдэд экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн замыг тууштай судалж, бүх цар хүрээ, бүх салбарын ногоон өөрчлөлт, шинэчлэлийн хурдыг түргэсгэж, ногоон шинж чанар бүхий өөрийн давуу талтай орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулж, эх улсын умард хилийн экологийн аюулгүй байдлыг чанга хамгаалж ажилласан байна.
Ногоон шинж чанар бүхий өөрийн давуу талтай орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулав
Өвөр Монгол бол манай улсын эрчим хүч, химийн аж үйлдвэрийн чухал бааз юм. Хар нүүрсэнд "ногоон"-ыг хэрхэн нэмж, орчин үеийн эрчим хүч, химийн үйлдвэрлэлийн ногоон өөрчлөлт, шинэчлэлийг хэрэн түлхүү ахиулах нь Өвөр Монголын заавал судлах ёстой чухал сэдэв юм.
Өнгөрсөн жил Өвөр Монгол дахь 15 уурхайг үндэсний ногоон уурхайн жагсаалтад оруулсан. Одоогийн байдлаар бүх өөртөө засах оронд 381 ногоон уурхай бий. Үүний 67 уурхай нь үндэсний ногоон уурхайн жагсаалтад багтаж, бүх улсад нэгдүгээр байранд орж байна.
Өнгөрсөн жил Өвөр Монголын бүх газрын ногоон эрчим хүчний бүтээн байгуулалтын ажил нэлээд хурдтай явагдсан. Одоогийн байдлаар Өвөр Монголд сэргээгдэх эрчим хүчинд суурилагдсан цахилгаан эрчим хүч гаргах төхөөрөмж нь нийт цахилгаан хүч гаргах төхөөрөмжийн 36 хувийг эзэлж байна. Манай улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чухал бааз болохын хувьд газар тариалан, мал аж ахуйг улам томруулж, хүчирхэг болгох нь Өвөр Монголын ногоон шинж чанар бүхий өөрийн давуу талтай орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулах ажлын чухал хэсэг болно. Өнгөрсөн оны эцсийг хүртэл Өвөр Монголын 274 нэр төрлийн бүтээгдэхүүн нь БНХАУ-ын хөдөө аж ахуйн алдарт, онцгой, чанартай шинэ бүтээгдэхүүний жагсаалтад багтсан. Энэ нь улсын хэмжээнд тэргүүлсэн байна.
Өндөр чанартай хөгжлийн шинэ орон зайг бий болгожээ
Өндөр чанартай хөгжлийн эрин үеийг угтан Өвөр Монгол орны зүүн, төв, баруун бүсийг ялгавартай, уялдаатай хөгжүүлэхэд орон зайн өндөр чанартай төлөвлөлт шаардагддаг.
Өөртөө засах орны Хөгжил, Шинэчлэлийн хорооны Хөгжлийн стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Жаү Юүнжюүнь:
- "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Өвөр Монгол орон экологи, ногоон хөгжлийн тэргүүлэх байр суурийг баримталж, газар нутгийг нээн ашиглах ба хамгаалахыг зэрэг чухалчлах шинэ хэв маягийг бий болгоно. Орчин тойрон ба нөөц баялгийн даацад үндэслэж, бүс нутгийн харьцангуй давуу талаа бадруулан, экологийн бүс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол бүс, хотжилтын бүс зэрэг гурван хэв шинжийн орон зайг аажмаар бүрдүүлж, экологийн орчныг хамгийн их хэмжээгээр хамгаалж, ногоон хөгжлийн давуу талыг хамгийн их хэмжээгээр бадруулна гэж хэлсэн байна
. Өргөн уудам тал нутгийг хамгаалж сэргээв
Хонины тоог цөөрүүлж, үхрийг нэмэгдүүлэх, өвс малаа тэнцвэржүүлэх, бэлчээрийн сэлгээ хийх зэрэг экологи, ногоон хөгжлийн тэргүүлэх байр суурийг баримталсан цуврал арга хэмжээ авч Өвөр Монголын өргөн уудам тал нутгийг хамгаалж сэргээсэн. Өнөөгийн байдлаар Өвөр Монголын өвслөг ургамлын дундаж бүрхэвч 44 хувьд хүрч 2012 онтой харьцуулахад 4 пунктээр өссөн байна. Бэлчээрийн экологийн доройтлын чиг хандлагыг бүх талаар хязгаарлаж, голлон зассан бүс орны экологи эрс сайжирсан байна.
