Өнгөрсөн онд шинэ бүтээлийн патентын эрх 1.602 саяд хүрчээ
2019-01-07 21:39
Хятадын шинэ бүтээлийн патентын эрх өнгөрсөн онд 1.602 саяд хүрчээ.

Бүх Хятадын Оюуны өмчийн хорооны дарга нарын хурал өнөөдөр Бээжин хотод зохион байгуулагдсан байна. БНХАУ-ын Үндэсний Оюуны өмчийн хорооны дарга Шэнь Жан-Юй хэлэхдээ: - 2018 онд Хятадын оюуны өмчийн эрхийн бүрэн хүч чадал шинэ түвшинд хүрсэн гэжээ.
2018 онд Хятадын шинэ бүтээлийн патентын эрх 1.602 саяд хүрч, өмнөх оноосоо ойролцоогоо 20 хувиар нэмэгдсэн байна. Мөн энэ жил Хятад улс оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно. 2018 онд PCT (Патентын хамтын ажиллагааны гэрээ) олон улсын патентын өргөдөлд 55 мянгад хүрч, мөн үеэсээ 9 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Найруулагч: bandi
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх
