solongonews
Өглөө өлөн элгэн дээрээ ус уухын ач тус
2016-07-18 17:35
Өглөө сэрэнгүүтээ өлөн элгэн дээрээ ус уух зуршил Японд тогтоод байна. Эрдэмтэд ч мөн өглөө босоод ус уухын ач тусыг судлаад авчээ.

Уншигчиддаа зориулж яагаад ус уух нь ач тустай талаар мэдээлэл өгөхийг зорилоо. Архаг, хүнд өвчин, сүүлийн жилүүдэд шинээр гараад байгаа өвчнүүдийг Япончууд усаар эмчилж байна.

Тухайлбал: Толгойн өвчин, бие янгинах, зүрхний шигдээс, артрит, зүрхний хэмнэл алдагдах, эпелипси, хэт таргалалт, бронхит, астма, менингит, элэг, шээсний замын өвчин, дотор муухайрах, гастрит, гэдэсний өвчин, цагаан мах эргэх, чихрийн шижин, өтгөн хаталт, нүдний бүх төрлийн өвчин, хэвлий, хавдар болон сарын тэмдэг ирэх үеийн өвчин, чих, хамар хоолойн өвчний үед хэрэглэнэ.

Өвчин анагаах арга

1.    Өглөө босоод шүдээ угаахаасаа өмнө 160 мл аяга усыг 4 удаа уугаарай

2.    Шүдээ угаагаад дараагийн 45 минут хоол идэж, юм ууж хэрэггүй

3.    45 минутын дараа өглөөний цайгаа ууж болно

4.    Өглөөний цай, өдөр болон оройн хоол идсэнээс хойш 2 цагийн дотор юм ууж идэх хэрэггүй

5.    Өндөр настай эсвэл хүнд өвчтэй хүн нэг дор 4 аяга ус ууж чадахгүй бол бага багаар хэмжээг ихэсгэн өдөрт 4 аяга усны хэмжээтэй байхаар уугаарай.

6.    Энэ аргаар өвчнийг анагаахад тус болох бөгөөд биеийг эрүүлжүүлэхэд нөлөөлнө.

Дараах жагсаалтаас өвчин анагаах хугацааг харж болно

1.    Өндөр цусны даралт – 30 хоног

2.    Гастрит – 10 хоног

3.    Чихрийн шижин өвчин – 30 хоног

4.    Өтгөн хаталт – 10 хоног

5.    Хорт хавдар – 180 хоног

6.    Артрит – эхний долоон хоногт 3 өдөр, 2 дахь долоон хоногоос өдөр бүр

 

 

Усан эмчилгээнд гаж нөлөө байхгүй, хүндрэлтэй тал гэвэл хэд хэдэн удаа ойрхон шээсээ гадагшлуулна. Энэхүү аргыг амьдралынхаа хэв маяг болгох нь эрүүл мэндэд тустай бөгөөд ус уугаад л идэвхтэй, эрүүл амьдралаар амьдрах сайхан биз дээ.

Хятадууд, Япончууд хоол хүнстэйгээ хүйтэн биш халуун цай уудаг. Бид ч бас тэдний нэгэн адил халуун цай ууж байх нь зөв болов уу. Бид юу ч алдахгүй, харин эрүүл байх болно…

Хүйтэн ус уух дуртай хүмүүст бол энэ мэдээллийг уншихад илүүдэхгүй. Хоолныхоо дараа хүйтэн ус уух сайхан ч гэлээ таны уусан хүйтэн ус хоолны өөх тосыг царцаадаг тул хоолны шингэц удааширдаг байна.

Гэдсэн дэх “царцаамаг” нь хүчилтэй нэгдэж хурдан муудах бөгөөд элгэнд муугаар нөлөөлөх тул хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлнэ. Иймд, бүлээн шөл болон халуун бүлээн цай, ус уух нь эрүүл мэндэд сайн.

Зүрхний шигдээсийн талаар чухал тэмдэглэл

·         Зүрхний шигдээс нь зөвхөн зүүн хэсэгт л мэдрэгдэнэ гэж ойлгож болохгүй (эмэгтэйчүүдэд хамаатай)

·         Эрүү, шанааны хэсгээр өвчин мэдрэгдэж байгаа эсэхийг анхаараарай

·         Зүрхний шигдээсийн үед эрүү, шанааны хэсгээр өвчин мэдрэхгүй ч байж болно

·         Дотор муухайрах, их хэмжээгээр шалтгаангүй хөлрөх зэрэг нь зүрхний шигдээс өвчний нийтлэг шинж тэмдэг

·         Зүрхний шигдээстэй хүмүүсийн 60 хувь нь нойрон дундаа өвдөж дахин хэзээ ч сэрдэггүй

·         Эрүү, шанааны өвчин таныг сэрээж болно. Иймд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Өвчний талаар их мэдээлэлтэй байх нь амьд гарах магадлалыг нэмэгдүүлнэ.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : news.xopom.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл